Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны  хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 орчим монгол иргэн Австрали улсад суралцан төгсч, улмаар Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар зохицуулдаг.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд  Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаанд оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломж олгодог.

Тэтгэлэгт юу багтах вэ?  

Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно. Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нисэх онгоцны тийз
  • Нэг удаа олгогдох суурьших олговор.Үүнд: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд багтана.
  • Амжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
  • Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах ба харин суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

Өргөдөл хэрхэн гаргах вэ?

2017 оны тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа 2017 оны 2 дугаар сарын 1-нд эхлэх ба 4 дүгээр сарын 30-нд хаагдана. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурьдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй.

Өргөдөл гаргахын өмнө тэтгэлгийн бодлогын тухай гарын авлагыг энд дарж уншаарай. Гарын авлагад тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах ерөнхий шалгуур, сонгон шалгаруулах үйл явц, тэтгэлгийн хамрах хүрээ, оюутнуудын үүрэг хариуцлагын тухай мэдээлэл бий.

Ерөнхий шалгуураас гадна Монгол улсаас өргөдөл гаргагчид тухайн орны шаардлагыг давхар хангасан байна. Энд дарж татаж авна уу.

Өргөдөл гаргагчид академик IELTS-ийн 5.5 болон түүнээс дээш (эсвэл дүйцэх TOEFL) оноотой байх шаардлагатай.  Орон нутгаас өргөдөл гаргагчид IELTS-ийн 5.0 болон түүнээс дээш оноотой байна.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн газрын цахим хуудас буюу энд дарж үзнэ үү.

Хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нэмэлт мэдээлэл

Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдох