Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Тусламжийн хөтөлбөрүүд

Монгол улсад үзүүлж байгаа Австралийн Тусламжийн хөтөлбөрийн тойм

Австралийн Засгийн газар 2016-2017 онд Монгол улсад нийт 10 сая долларын Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлнэ. Энэ нь Гадаад хэрэг, худалдааны яамнаас хоёр талт хамтын ажиллагааны шугамаар Монгол улсад үзүүлж байгаа санхүүжилтийн 5.9 сая доллар орсон дүн юм.

Монгол улсын эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнийн мөчлөгийг дагасан байдалтай, ашигт малтмалын үнэ өсөх, буурах, хувийн хэвшлээс уул уурхайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаас хамааралтай байна. Уул уурхайн салбар эдүгээ ДНБ-ий 20, экспортын ихэнх хувийг бүрдүүлж байгаа бөгөөд менежментийг нь сайн явуулж чадвал тухайн улсын ядуурлыг бууруулах зорилтод гол үүрэг гүйцэтгэж чадахаар байна. Австралийн тусламжийн хөтөлбөр уул уурхайн нөөцөд тулгуурласан өсөлт ард иргэдэд ашиг тусаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг сайн засаглалтай, үр ашигтай улсын ба хувийн хэвшлийг хөхиүлэн дэмжихэд чиглэнэ. Бид Австралийн харьцангуй давуу тал эдэлдэг чиглэлд, Монгол улсын Засгийн газрын тодорхойлсон хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөрөнгө оруулдаг.

Монгол улсын уул уурхайн салбарын хурдацтай хөгжил улсын ба хувийн хэвшлийн хүний нөөцөд ачаалал өгч байгаа. Бизнесүүдийн хувьд чадварлаг ажилтнуудыг татаж, тогтвор суурьшилтай ажиллуулах нь нэн тэргүүний зорилт болно. Гэхдээ Монголын боловсролын салбар өрсөлдөөнт эдийн засгийн хэрэгцээг хангахгүй байна.

Эдгээр шалтгааны улмаас хоёр талын хөтөлбөрөөр хүний нөөцийн хөгжил ба ашигт малтмал гэсэн хоёр салбарт тусламж үзүүлэхээр шийдсэн. Тусламжийн хөтөлбөрөөр засаглал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа арилжааны томоохон шийдвэрийг оновчтой, хурдан гаргах боломжийг нэмэгдүүлэх тул тусламжийн дүнгээс хэд дахин их ашиг авчрах үнэ цэнэтэй. Дүрэм журам ил тод, тогтвортой байх нь бизнесийн хөрөнгө оруулалтад ашигтай бөгөөд аль аль Засгийн газарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөгжил цэцэглэлд чиглүүлэх худалдааны тусламж үзүүлэх боломж олгоно.

Австрали улсын Монгол улсад үзүүлж байгаа тусламж хоёр зорилт дэвшүүлсэн. Үүнд:

Зорилт 1: Монгол улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн боловсон хүчнийг илүү сайн үйлчилгээ үзүүлэх ур чадвар, мэргэшлийн зэрэглэлтэй болгох.

Австрали улс монголчуудын боловсрол эзэмших боломжийг өргөтгөхийн тулд дараах байдлаар ажиллаж байна:

  • Австрали улсад төгсөлтийн дараах боловсрол эзэмших тэтгэлэг олгосноор Монгол улсын төр засаг, хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлэх,
  • Аж үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажилчдыг бэлтгэх зорилгоор барилга, механик инженерийн салбарт монгол залуучуудын техникийн ур чадварыг бэхжүүлэх.

Зорилт 2: Сайн засаглалтай уул уурхайн салбараас нийт монголчууд ашиг хүртэх.

Уул уурхайн салбар ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, томоохон цар хүрээтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт татсанаар Монгол улсын орлогын түвшинг дундаж-доогуур түвшинд хүргэсэн. Сайн засаглалтай, байгаль орчин, нийгэмд ээлтэй уул уурхайн салбар нь ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжинэ. Австралийн хуримтлуулсан арвин туршлага, ур чадвар уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг илүү тогтвортой, тэгш болгоход туслан салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлж Монгол улсад ашиг тус авчрах юм.

Нэмэлт мэдээлэл

Тусламжийн хөтөлбөрийн тухай мэдээллийн хуудсыг эндээс татаж авна уу.

Монгол улсад үзүүлж байгаа Австралийн Тусламжийн хөтөлбөрийн тухай нэмэлт мэдээллийг Гадаад хэрэг, худалдааны яамны цахим хуудаснаас авах боломжтой (энд). Үүнд татаж авах боломжтой хэрэгтэй мэдээлэл бий.

Тодорхой сэдвээр нэмэлт мэдээлэл хүсвэл дараахаас сонгоно уу:

Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр

Эндэвор тэтгэлэг

Австралид төгсөгчид

Aвстрали, Монголын олборлох салбарын хөтөлбөр

Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр

Техник, мэргэжлийн боловсрол

Бичил төслийн хөтөлбөр (БТХ)

Aвстралийн богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр

Шинэ Коломбын Төлөвлөгөө