Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австралийн өдөр

Австралийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017 оны 2 дугаар сарын 3

Улаанбаатар.  Австрали, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна.  1972 оны 9 дүгээр сарын 15-нд Австралийн Ерөнхий сайд асан Гооф Витлам Монгол улстай дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зуржээ. 1990 оноос Монгол Улс либерал ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгосноос хойш хоёр улсын харилцаа улам бэхэжжээ.

“Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Австрали Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдын хувьд Монгол түнш нартайгаа анх удаа Австралийн өдрийг тэмдэглэх гэж буйдаа баяртай байна” гэж Австрали Улсаас МУ-д суугаа Элчин сайд Жон Лангтри хэллээ.

Австрали Улс МУ-д жил бүр 10 сая австрали долларын хөгжлийн тусламж үзүүлж байна. 1993 оноос хойш 500 орчим монголчууд тус улсын ЗГ-ын тэтгэлгээр Австралид дээд боловсрол эзэмшиж, эрдэм мэдлэгээ дээшлүүлжээ. Байгалийн баялгаа түшиглэн улс орноо хөгжүүлэхэд өндөр чанартай, гадаадын хөрөнгө оруулалт татан, удирдах тал дээр Австрали Улс арвин туршлагатай.  Сүүлийн жилүүдэд Австрали улс уул уурхайн салбарын мэдлэг туршлагаасаа МУ-тай хуваалцаж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд түншлэн, МУ-д мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, уул уурхайн салбарын засаглалд тэргүүн туршлага нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Австрали Монголын харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.embassy.gov.au/ulnb/home.html  цахим хуудсаас авна уу.  “Австрали ч, Монгол Улс ч эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна. Монгол Улс Олон улсын валютын сантай нягт хамтран, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр идэвхийлэн ажиллаж байгааг харахад таатай байна. Энэ хүнд цаг үед манай хоёр орон биднийг нэгтгэж ирсэн, мөн улс төр, эдийн засаг, иргэний эрх, эрх чөлөөг хангах суурь болсон  либерал ардчиллын зарчмаа баримтлах нь чухал” хэмээн Элчин сайд Лангтри хэлжээ.