Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Мэргэжилтний тэтгэлэгт хөтөлбөр

Австралийн мэргэжилтний тэтгэлэг нь монгол мэргэжилтнүүдэд Австралийн бүх салбарын байгууллагатай холбоогоо гүнзгийрүүлэн өргөтгөх боломжийг олгодог. Австралид богино хугацааны сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж олгосноор:

  • Австралийн тусламж: хөгжил цэцэглэлийг хөхиүлэн дэмжих, ядуурлыг бууруулах, тогтвортой байдлыг бэхжүүлэх гэсэн Австралийн Засгийн газрын хөгжлийн бодлогын зорилгыг дэмжинэ.
  • Австралийн эдийн засгийн дипломат бодлого ба олон нийтийн дипломат харилцааны зорилтуудын дагуу Австралийн байгууллагуудын Монгол дах түнш байгууллагуудтай тогтоосон түншлэл, харилцаа холбоог бэхжүүлнэ.
  • Аль аль орны ашиг сонирхлыг хөндөж байгаа гадаад хэрэг, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудлуудаар Монгол улсын чадавхыг нэмэгдүүлж, улс үндэстэн, дэд бүс нутаг, бүс нутгийн хэмжээнд ахиц гаргахад нь дэм болно.

Мэргэжилтний тэтгэлэг нь эх орондоо буцаж очоод гадаад хэрэг, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудлуудаар ахиц дэвшил гаргах боломж бүхий одоогийн ба ирээдүйн удирдагчид, дунд шатны мэргэжилтнүүдэд чиглэсэн болно. Мэргэжилтний тэтгэлэг нь өндөр чанартай сургалтад хамруулах, туршлага, ур чадвар, мэдлэг солилцуулах, харилцан сонирхсон асуудлуудаар харилцааны сүлжээг өргөжүүлэх боломж олгохыг зорьдог.

Тэтгэлгийн хүрээнд Австралийн байгууллага дээр богино хугацааны сургалтад хамрагдах, мэргэжлээрээ хөгжих, харилцаа холбоо тогтоох, эсвэл ажлын туршлага олж авах боломжтой.

Австралийн мэргэжилтний тэтгэлэг нь зэрэг олгох сургалт санхүүжүүлдэггүй. Австралийн Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд оюутан зэрэг олгох сургалтад хамрагдаж болно.

Өргөдөл гаргаж байгаа тал 16-р ээлжийн удирдамжид заасан тусламжийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн жагсаалтаас сонирхсон гадаад хэрэг, хөгжлийн асуудлыг сонгон,  саналаа боловсруулна.

Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага

Өргөдлийг Австрали байгууллага гаргаж, Монголоос (болон бусад орноос) оролцох хувь хүний нэрийг дэвшүүлнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй орнуудын түнш байгууллагуудтай тасралтгүй харилцаа холбоотой Австрали байгууллагууд Австралийн мэргэжилтний тэтгэлэгт өргөдөл гаргах боломжтой.

Монгол байгууллага, хувь хүмүүс тэтгэлэгт шууд өргөдөл гаргах эрхгүй. Гэхдээ Австрали байгууллагатай холбоо барьж, энэхүү тэтгэлэгт хамрагдах сонирхлыг асууж болно.

Өмнөх тэтгэлгүүд

2008 оноос хойш Австралийн байгууллагууд нийт 253 монгол мэргэжилтнийг санхүүжүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

Өргөдөл хэрхэн гаргах тухай

Тэтгэлэг хэзээ зарлагдах, өргөдөл хэдий хугацаанд хүлээн авах зэрэг мэдээллийг энд дарж авна уу.

Нэмэлт мэдээлэл