Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австраличуудад үзүүлэх үйлчилгээ

Консулын яаралтай тусламжийн холбоо барих хаяг

Элчин сайдын яаманд зөвхөн цаг авч нэвтэрнэ. Зочид хүлээн авах дээр бүртгүүлж, зурагтай, хүчин төгөлдөр паспорт, жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримт үзүүлэх шаардлагатай.

Консулын үйлчилгээний цаг авсан иргэд ирснээ хүлээн авах дээр мэдэгдэнэ.

Консулын үйлчилгээний цаг авахын тулд 7013-3001 утсаар холбогдоно уу. Паспорт, консулын яаралтай тусламж хэрэгтэй үед мөн энэ утсаар холбогдоно.

Консул, паспортын хэлтсээс зөвлөгөө, тусламж авах шаардлагатай австрали иргэд ЭСЯ уруу ажлын цагаар (баярын өдрөөс бусад өдөр) Даваагаас Баасан гарагт 9.30 - 16.30 цагийн хооронд +976  7013 3001 утсаар эсвэл [email protected] цахим шуудангаар холбогдож болно.

 

ЭСЯ-ны ажлын бус цагаар яаралтай тусламж хэрэг болсон үед Канберра дахь Гадаад хэрэг, худалдааны яамны 24 цагаар ажилладаг Консулын үйл ажиллагааны удирдлагын төвийн +61 2 6261 3305 утсаар Монголоос хандах боломжтой.

 

Австрали улсын ЭСЯ-ны Консул, паспортын хэлтсийн зорилго нь Монгол улс дахь австрали иргэд болон Австрали Улсын оршин суух эрхтэй иргэдийн эрх ашгийг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хамгаалахад оршино. Консулын тусламж, зөвлөгөөг дараах чиглэлээр өгдөг:  

  • Байгалийн гамшиг,онцгой байдлын үеэр тусламж үзүүлэх
  • Баривчлагдах, саатуулагдах, хоригдох тохиолдолд
  • Аюулгүй байдал, нийгэм хамгааллын зарим асуудал, эрэн сурвалжлах үйл ажиллагаа
  • Австралийн Холбооны болон Мужийн сонгууль
  • Баримт бичиг баталгаажуулалт
  • Паспорт олгох, шинэчлэх
  • Аюул осолд орох, хүндээр өвдөх, амь насаа алдсан тохиолдолд осол, ноцтой өвчин, эндэгдлийн үеэр тусламж үзүүлэх - аюул осолд орох, хүндээр өвдөх, амь насаа алдсан тохиолдолд

 

Бид юу хийж чадах ба чадахгүй талаар

"Консулын үйлчилгээний журамд"-д Австрали улсын иргэдэд Консулын ажилчдын үзүүлэх үйлчилгээний талаар тодорхой зааж өгсөн байдаг. 

"Гадаад хэрэг, худалдааны яаманд (ГХХЯ) өгсөн хувийн мэдээллийг 1988 оны Хувийн нууцыг хадгалах тогтоол ба бусад хуулиар хамгаална. Танд консулын тусламж үзүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай тохиолдолд таны хувийн мэдээллийг цуглуулах, хэрэглэх, гадаадын хүлээн авагчид мэдээлэх магадлалтай. Манай Консулын хувийн нууц цуглуулах журамд таны хувийн мэдээллийн нууцлалыг хэрхэн хадгалах тухай чухал мэдээлэл байгаа тул уншиж ойлгож авна уу. Уг журмын хувийг http://www.dfat.gov.au/dept/consular/privacy.html хаягаар эсвэл Элчин сайдын яаманд хүсэлт гарган авч болно."

 

Аяллын талаарх мэдээлэл (Австрали улсын иргэдэд хамаарна)

Аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж авах бол Гадаад хэрэг, худалдааны яамны (in English) холбоосоор орж үзнэ үү.  

 

Паспортын үйлчилгээ

Монгол улсад оршин суугаа иргэд Австрали улсын паспортын мэдүүлэг хэрхэн гаргах тухай

 

Хэрэгтэй мэдээлэл

 

   Монгол улсад гэр бүл болох

Монгол улсад гэр бүл болохыг хүсч буй Австрали улсын иргэн нь эрхзүйн хувьд гэр бүлгүй гэдгээ батлах шаардлагатай болдог. Оршин суугаа газрын харьяа засаг захиргааны байгууллагын гэр бүл бүртгэгч нь бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын талаар танд зөвлөгөө өгөх бөгөөд гэрлэлтэд саад болох ямар нэг хүчин зүйл байхгүй гэсэн бичиг хэрэгтэй болж болно. Монгол улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд холбогдох байгууллагаас БЗХӨ, ХДХВ-ийн шинжилгээ өгөхийг шаардаж болно.

Гэр бүлийн гишүүний хэн нэг нь нэрээ өөрчлүүлэх, Австрали паспортын нэр бичүүлэх, гэрлэсний дараа нэр солиулах тохиолдолд (Австрали улсад төрсөн бол) өөрийн төрсөн муж дахь Австралийн төрсний, нас барсны, болон гэрлэлтийн бүртгэлийн газарт хандаж, шаардлагатай маягт, хуудсыг бөглөн хүсэлт гаргана.     

 

Гадаад улс оронд оршин суугаа Австрали иргэдийн цахим бүртгэл

Гадаад улс оронд удаан хугацаагаар суурьших, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй улс орон руу аялахаар зорьж буй Австрали улсын иргэдэд энэхүү цахим бүртгэлийг ашиглахыг зөвлөж байна.

 

Австралид оршин сууж байсан иргэд

Австралийн нийгмийн халамжийн үйлчилгээ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл

 

Австрали уруу буцах

Австрали улсад оршин суугчид амралт дуусаж нутаг буцах, Австрали улс уруу буцаж нүүж ирэхтэй холбоотой мэдээлэл.

Муур, нохой Австрали улсын хилээр нэвтрүүлэх журам

Био аюулгүй байдал болон Австрали улс уруу нэвтрүүлэх боломжтой ба боломжгүй зүйлсийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Сонгууль