Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Эндевэр тэтгэлэг

Эндевэр нь Австралид дээд боловсрол эзэмших, судалгаа хийх, мэргэжлээрээ хөгжих боломж олгодог Австралийн Засгийн газрын өрсөлдөөнт, ур чадварт үндэслэсэн тэтгэлэгт хөтөлбөр юм.  Энэ хөтөлбөрийг Монгол улс дахь Австралийн Элчин сайдын яам хариуцдаггүй. Харин Австралийн Засгийн газар буюу Боловсрол, сургалтын яам удирдан зохион байгуулдаг.

Эндевэр тэтгэлэгт хөтөлбөр нь чанартай боловсрол, судалгаа олгох талаар Австралийн нэр хүндийг өсгөх, Австралийн дээд боловсрол, судалгааны салбарыг олон улсад түгээх, гадаадын болон Австралийн өндөр гүйцэтгэлтэй иргэдэд бүтээмжээ сайжруулах, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх боломж олгох зорилготой.

 

2018 оны өргөдөл

Эндевэр тэтгэлгийн 2018 оны сонгон шалгаруулалтад  өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30.  Дэлгэрэнгүй мэдээллийг Эндевэр тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хуудаснаас авна уу.

Эндевэр хөтөлбөрт юу олгох вэ?

Эндевэр тэтгэлэгт хөтөлбөр сургалт, судалгаа, мэргэжлийн хөгжлөөр үнэ цэнэтэй олон улсын туршлага олгоно.

 

Олон улсын оролцогчид (Австралид хэрэгжүүлсэн хөтөлбөр)

Ангилал

Түвшин

Хугацаа

Сургалтын төлбөр

 (дээд хэмжээ)

Ангиллын нийт дүн австрали доллароор

Төгсөлтийн дараах, докторын дараах сургалтын тэтгэлэг

Эндевэр төгсөлтийн дараах сургалтын тэтгэлэг

Австралийн магистр, доктор (PhD)

Магистр 2 жил хүртэл, Доктор 4 жил хүртэл

Семестрт $15,000

Доктор $272,500 хүртэл,  Магистр

$140,500 хүртэл

Эндевэр судалгааны тэтгэлэг

(үүнд Австралийн Чеүнг Конг ба Австрали Энэтхэгийн Боловсролын Зөвлөл орно)

Гадаадад магистр, доктор, докторын дараах богино хугацааны судалгаа хийх

4-6 сар

-

$24,500 хүртэл

Мэргэжлийн боловсрол, сургалтын тэтгэлэг

Эндевэр мэргэжлийн боловсрол, сургалтын тэтгэлэг

Австралийн диплом, гүнзгийрүүлсэн сургалтын диплом эсвэл хоёр жилийн сургалтын зэрэг

1-2.5 жил

Семестрт $6,500

$131,000 хүртэл

Мэргэжилтний тэтгэлэг

Эндевэр мэргэжилтний тэтгэлэг

 Мэргэжлийн хөгжил

1-4 сар

-

$18,500 хүртэл

 

Хөтөлбөр шалгарсан бүх оролцогчийг дараах байдлаар дэмжинэ. Үүнд кейс менежер ажиллуулах, аяллын өмнөх танилцуулга хийх, эрүүл мэнд, аяллын даатгал, орон байр, аюулгүй байдал, тэтгэлгийн төлбөрийн тухай зөвлөгөө өгөх, оролцогчийн явцын тайланг яаманд танилцуулах зэрэг орно.

Эндевэр тэтгэлгийн тухай нэмэлт мэдээлэл

Та энд дарж, Эндевэр тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.