Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Олборлох салбар

Олборлох салбар

 

Төслийн санхүүжилт: 5,032,000 Aвстрали доллар

Төслийн хугацаа: 2015 оны 3  сараас 2019 оны 4  сар

Төсөл хэрэгжих хүрээ: Монгол улс

Төслийн үр ашгийг хүртэгсэд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, хайгуул ба олборлолтын компаниуд

 

Эрдэс баялгийн салбар 2011 оноос хойш ДНБ-ий 20 хувийг, экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж байна.                                        

Эдийн засагт томоохон байр суурь эзэлж байгаа эрдэс баялгийн салбарыг зөв зохицуулах нь Монгол улсын хэтийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Австрали улс Монгол улсад дотоодын болон гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хайгуул болон олборлолтын үр ашигийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулах, ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, Монгол улсын төр засаг болон хувийн хэвшлийн техникийн чадамжийг сайжруулах замаар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, үндэсний болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Австрали, Монголын Эрдэс Баялгийн Салбар дахь Хамтын Ажиллагааны хөтөлбөр (АМЭБСХАХ) нь эрдэс баялгийн салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэн хэрэгжүүлж буй Австрали Улсын хөгжлийн салбарын хөтөлбөрт юм.
 

Геологийн салбар, уул уурхайн менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдлыг боловсронгуй болгох, зохицуулалтыг сайжруулах эрэлт хэрэгцээнд үндэслэсэн хөтөлбөр болох АМЭБСХАХ-ийг зохион байгуулж хэрэгжүүлэх үүргийг Адам Смит Интернэшнл (АСИ)  гүйцэтгэж байна.

 

2015 оны 3-р сараас хойш хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд АМЭБСХАХ нь:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд алтны хайгуул, олборлолтыг сайжруулах, алтны салбараас Монголын нийт ард түмэнд тусах ашгийг боломжит дээд хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой стратеги боловсруулахад туслалцаа үзүүлсэн. Стратеги нь алтны салбарын хайгуулыг өргөжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого, эрх зүйн ба дүрэм журмын хувилбаруудын талаар тодорхой зөвлөмж санал болгож байгаа. Тус стратегийг 2016 онд Засгийн газар баталгаажуулсан. Монгол Банканд тушаах алтны хэмжээ өссөн хэдий ч үүнд стратеги тодорхой хувь нэмэртэй байсан эсэх талаар албан ёсны нотолгоо, баримт бичиг алга байна.   

  1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт ашигт малтмалын боловсруулах салбарт мөрдөх хөдөлбөрийн аюулгүй байдлын дүрэм журмын төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Геологи, уул уурхайн сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, мэргэжлийн холбоод (нүүрс, алт, зэс зэрэг), ашигт малтмалын боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөгчид зэрэг нийт 60 хүнийн оролцоотойгоор боловсруулсан.

     

  2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран ашигт малтмалын үнэлгээг хийх аргачлалын төслийг боловсруулсан. Энэ арга хэмжээ нь ашигт малтмалаас олох орлогыг тооцох, үнэ, татварын хэмжээг тогтооход суурь болж өгөх зориулалттай.

     

  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран эрдэс баялаг, уул уурхайн салбарын талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, ойлголтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

     

  4. Геологийн төв лабораторид техник болон байгууллагын үнэлгээ хийх, үндэсний хэмжээний геологийн судалгаа боловсруулах ажлын төлөвлөгөө боловсруулж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.  

     

  5. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран  MonGeoCat буюу Монголын геологийн мета-өгөгдлийн сан байгуулж, хайгуулын 300 компанийн 500 ажилтан болон салбарын яамдын ажилтнуудад тус системийг хэрхэн ашиглах талаар сургалт явуулав. MonGeoCat нь олон нийтэд хүртээмжтэй, ашиглахад хялбар мета-өгөгдлийн сан бөгөөд геологийн мэдээлэл, газрын зураг авахад урьд нь зарцуулж байсан  цаг хугацаа, зардлыг үлэмж багасгаж өгсөн чухал алхам болсон юм. Монгол Улс энэ сангаараа 2017 оны Geospatial World Excellence Award шагналыг хүртсэн байна.

     

  6. Монголын төр, засгийн газрын төлөөлөгчид 2017 онд Мельбурн хотод болсон Олон улсын уул уурхай, ашигт малтмалын бага хуралд оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь хууль эрх зүй, бодлогыг олон улсад танилцуулах, Австралийн уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлого, технологитой танилцсан.

     

Ашигт малтмалын салбарт үзүүлж байгаа тусламжийн тухай нэмэлт мэдээллийг энд дарж авна уу.