Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Монголд амьдрах нь

Улаанбаатар буюу зарим үед Улан-Батор гэж бичигддэг, товчилбол УБ нь Монгол улсын нийслэл хот юм. 1.3 сая орчим хүн амтай энэ хот нь Монгол улсдаа хамгийн том хотод тооцогддог бөгөөд улс төр, худалдаа арилжаа, аж үйлдвэр, соёлын гол төв билээ. Захиргааны нэгжийн хувьд есөн дүүрэгтэй, үүнээс долоо нь хот дотор буюу хотын ойролцоо байршилтай. Нийслэл хотын анхдагч, одоо ч гэсэн хүн амын дийлэнх хэсэг амьдардаг дүүргүүд нь Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол юм. Хотын төвийн ихэнх барилга байгууламж Сүхбаатар дүүрэгт оршдог. Дэлхийн нийслэл хотуудын нэгэн адил Улаанбаатарт түүхэн дурсгалт газар, сүм хийд, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэж харах зүйлс олон бий. Ихэнх түүхэн дурсгалт газар, сүм хийд, музей нь Чингис Хааны талбайгаас ойрхон байрладаг. Жуулчдад үйлчилдэг байгууллагууд зураг авах, дүрс бичлэг хийхэд нэмэлт төлбөр (10.000-25.000 төгрөг) авдаг болохыг анхаарна уу.

Монгол улсад аялах болон аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл

Монгол улс дахь аяллын талаарх зөвлөмж бүхий www.smartraveller.gov.au цахим хуудсаар орж, аяллын холбогдолтой мэдээлэл аваарай.

Яаралтай тусламжийн үед холбогдох дугаар 

 

Гал түймэр

101

Цагдаа

102

Түргэн тусламж

103

Онцгой байдал

105

Замын цагдаа

124

Гадаадын иргэн, харьяатын алба

1900 1882

Улаанбаатарын утасны лавлах

1900 1109

Такси дуудлага

1900 1991

 

Уур амьсгал, агаарын бохирдол

Монгол улс эрс тэс уур амьсгалтай. Жилийн 260 гаруй өдөр нь нартай байдаг учир “Хөх тэнгэрийн орон” гэж нэрлэх нь ч бий. Улаанбаатарт өвлийн улирал 12-3 дугаар сард үргэлжилж, цаг агаар цочир хүйтэрдэг. Агаарын хэм сэрүүсэж 1, 2 дугаар сард хасах 30 хэмд хүрдэг. 3-6 дугаар сард үргэлжлэх хаврын улиралд нүүр нүдгүй шороогоор шуурах нь элбэг. Зуны улиралд цаг агаар голдуу дулаахан (6-9 дүгээр сар) тааламжтай.

 

Агаарын бохирдол

Өвлийн улиралд гэр хорооллын айлууд нүүрс түлэх, дулааны цахилгаан станцаас ялгарах утаа зэргээс шалтгаалж, нийслэл хотод агаарын бохирдол их байдаг. Өвлийн саруудад Улаанбаатар хотын агаарын бохирдол Ази дахь агаарын бохирдол хамгийн өндөр хотуудын түвшинд хүрдэг.

 

Бэлэн мөнгө, банкны үйлчилгээ, зээлийн карт

Монгол улсын мөнгөн дэвсгэрт нь төгрөг’ (₮) юм. Өдөр тутмын гүйлгээнд 20,000; 10,000; 5,000; 1,000; 500; 100; 50; 20; 10-тын дэвсгэртийг голдуу хэрэглэдэг. 5, 3, 1 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэх нь багассан.

Валют арилжаа:          Дэлгүүрүүд зөвхөн монгол мөнгөн дэвсгэртээр үйлчилдэг. Улаанбаатар дахь арилжааны банкууд, гудамж дагуу байрлах валют арилжааны төвөөс гадна зочид буудлууд валют солих, арилжих эрхтэй байна. Ханшийн хувьд бага зэрэг ялгаатай, зочид буудлуудад ханш ихэвчлэн доогуур байдаг. Тусгай зөвшөөрөлтэй валют арилжааны газрын байршлууд:

Банкны үйлчилгээ: Ихэнх банк нь Даваагаас Баасан гарагт 09:00 - 17:00 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ зарим банкны салбар 19:00 цаг хүртэл ажилладаг. 24 цагаар нээлттэй ажилладаг банк цөөн. Голомт банкны зарим салбар 24 цагаар үйлчилдэг. Кредит картыг Монгол улсад өргөн хэрэглэдэг ч такси болон зарим дэлгүүрт бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлага гардаг.

Монголд үйлчилгээний газруудад цайны мөнгө тэр бүр өгөөд байдаггүй ч өгч болно.

Өөртөө үйлчлэх машин: Банк, дэлгүүр, албан байгууллага, нисэх онгоцны буудал гээд олон газарт өөртөө үйлчлэх АТМ машин байдаг ч зөвхөн монгол улсын мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх боломжтой. Олон улсын кредит карт, виза болон мастер картаар бэлэн мөнгө авахыг хүсвэл зөвхөн “plus”, “SIRRUS” гэсэн тэмдэгтэй АТМ ашиглах шаардлагатай. Банкнаас олон улсын картаар бэлэн мөнгө авах тохиолдолд бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай.