Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Шинэ Коломбо Төлөвлөгөө

Австралийн ирээдүйтэй холбогдох нь – бүс нутагт суралцаарай

Шинэ Коломбо Төлөвлөгөө (ШКТ) гэдэг нь Энэтхэг, Номхон Далайн бүс нутгийн тухай мэдлэгийг Австралид нэмэгдүүлэх зорилгоор бакалаврын зэргээр сурч байгаа Австрали оюутнуудад бүс нутагт сурах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлдэг Австралийн Засгийн газрын өвөрмөц санаачилга юм.

Шинэ Коломбо Төлөвлөгөө нь бүс нутгийн улс орнуудтай явуулж байгаа Австралийн харилцааг гүнзгийрүүлэх, ирээдүйд бүс нутгаа илүү сайн мэддэг австрали боловсон хүчин бий болгохын тулд хувь хүнийг эрс өөрчлөх зорилготой. Шинэ Коломбо Төлөвлөгөө нь нэг жил хүртэлх хугацаагаар сурах, дадлага хийх, дагалдуулах тэтгэлгийн хөтөлбөр ба богино, урт хугацааны сургалт, дадлага, дагалдуулах ажил, практик ажил, судалгаа зэргийг хамарсан уян хатан хөдөлгөөнт тэтгэлгийн хөтөлбөр юм.

Шинэ Коломбо Төлөвлөгөө Монгол улсад

2014 оны эхээс эхлэн Монгол улс Шинэ Коломбын төлөвлөгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа. 2015 онд нэг судлаач, шилжилт хөдөлгөөний асуудлаар суралцаж буй хоёр оюутан Монгол улсад Шинэ Коломбо хөтөлбөрийн шугамаар суралцсан. 2015 оны 7 сараас 12 сар хүртэл Австралийн үндэсний их сургуулийн оюутан хуулийн бакалаврын дипломын ажлаа Монгол улсын их сургуулийн ивээл дор Монголд хийсэн. Түүнчлэн тэрээр Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд дадлага хийжээ. Үүний дээр Шинэ Английн их сургуулийн хоёр оюутан Монгол улсад 2015 онд тэтгэлгээр нэг семестр сурсан. Үүнийг мөн л Монгол улсын их сургуулийн ивээл дор зохион байгуулжээ. ШКТ хөтөлбөрийн хүрээнд явуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Шинэ Английн их сургууль тус их сургуультай 2014 оны 9 сард шинэ түншлэлийн гэрээ байгуулсан байна.

2017 онд Монгол улс ШКТ-ний шугамаар гурван төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслийн хүрээнд нийт 35 австрали оюутан Монголд ирнэ. Тэд дараах чиглэлээр судалгаа хийнэ.

  • “Том санаа Монголд” – “Хилийн чанад дахь төсөл”-тэй түншилсэн Ньюкастлын их сургууль, Шинэ Английн их сургуулийн боловсруулсан анагаахын хамтарсан хөтөлбөр,
  • “Орчин цагийн Монгол: Байгаль орчин, эдийн засаг, эзэнт гүрэнд тулгарах сорилтууд” – Монгол улсын их сургуультай түншлэн Австралийн үндэсний их сургуулийн боловсруулсан төсөл,
  • “Ард иргэд, соёлын хөгжилд зориулсан Монголтой танилцах аялал” – Монгол улсын их сургуульд, Эдит Кованы их сургуулийн хамтарсан төсөл.

ШКТ-ний гол санаа нь дадлага хийх ба дагалдуулах сүлжээ юм. Энэ нь ажлын туршлага бүрдүүлэхийн тулд Австрали ба бүс нутгийн орнуудын их сургуулиуд, оюутнууд, хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох цахим портал билээ.

Бид монгол байгууллагуудыг ажлын саналаа Дадлага хийх, дагалдуулах сүлжээнд бүртгүүлэн ШКТ-нд оролцохыг урьж байна. Бид цаашид урт хугацаанд ШКТ-өөр дамжуулан харилцаа, холбоогоо өргөжүүлнэ гэж найдаж байна.

ШКТ-нд хэрхэн оролцох

Шинэ Коломбын Төлөвлөгөөний тухай нэмэлт мэдээллийг цахимаар авч болно.