Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Техник, мэргэжлийн боловсрол

Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт

Төслийн санхүүжилт: 4,950,000 доллар

Төслийн хугацаа: 2014 оны 6 сараас 2019 оны 6 сар

Төслийн хамрах газарзүйн хүрээ: Өмнөговь аймаг

Үндэсний ба орон нутгийн хүлээн авагч талууд: Өмнөговийн Даланзадгадын Политехникийн коллеж, Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Өмнөговь аймгийн залуучууд, ард иргэд

 

Австрали улс Өмнөговийн ард иргэдэд өндөр ур чадвартай болж, ажил эрхлэх боломжоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхдээ таатай байна.

Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалтын төсөл нь Өмнөговь аймгийн Политехникийн Коллежийн оюутнуудад мэргэжлийн зэрэг эзэмшүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулан явуулж байгаа сургалтын чанарыг хадгалахын тулд багш нарыг сургаж байна. Оюутнууд сурах төлөвлөгөөгөө гаргахад болон мэргэжлийн чиглэлээ сонгоход зөвлөгөө өгдөг.

Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Политехникийн Коллеж ба Мелбурны Политехникийн Коллежийн хооронд нягт түншлэл бий болжээ. Мелбурны ажилтнууд Өмнөговийн Политехникийн коллежтэй сонгосон мэргэжлийн зэргүүдээр сургалтын хөтөлбөр боловсруулж заахад хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн зэрэг олгох сургалтад элсэх боломжгүй орон нутгийн ажилгүй иргэдэд ажилд эргэж орох, ажил эрхлэх боломжоо нэмэгдүүлэхэд шаардлагатай ур чадвар эзэмшихэд нь туслах зорилгоор төслөөс богино хугацааны сургалт явуулж байна. Эдгээр сургалтыг Политехникийн коллеж Өмнөговийн хөдөлмөрийн хэлтсээс гаргасан чиглэлд уялдуулан хүргэж байна.

Товчхондоо төслийн 1, 2-р шат гурван бүрэлдэхүүн хэсэгтэй:

1. Албан ёсны мэргэжлийн боловсрол сургалт

2. Богино хугацааны ур чадварын сургалт

3. Ажил мэргэжлийн чиг баримжаа

1-р бүрэлдэхүүн хэсэг аж үйлдвэрийн механик, тоосго өрөлт, гагнуурын чиглэлээр шинэ чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулж туршихад голлон анхаарсан. Багш нарыг шинэ хөтөлбөр заахад, сургалтын тоног төхөөрөмжийг ашиглахад сургасан.  Гагнуурын өрөө зэргийг шинээр нээж, дадлага хийн суралцах боломж бүрдүүлсэн. Төслийн II үе шатын үеэр өмнө нь явуулж байсан ажлаа өргөжүүлж, хүнд машины ажиллагааг оруулсан байна.

2-р бүрэлдэхүүн хэсэг ажилгүй хүмүүст ажилд эргэж ороход хэрэгтэй чухал ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны сургалт явуулдаг. Сургалтад суух иргэдийг санал болгодог Өмнөговийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж, гагнуур, аж үйлдвэрийн электроник, интерьер дизайн, хүнд үйлдвэрийн ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал гэсэн чиглэлээр богино хугацааны сургалтуудыг явуулж байна.

3-р бүрэлдэхүүн хэсэг залуучуудад мэргэжлээ сонгоход туслах ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход анхаардаг. Үүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг бэлтгэх, Өмнөговь аймгийн Политехникийн коллежид ажил мэргэжлийн баримжаа олгох байнгын үйлчилгээ нэвтрүүлэх, тогтмол явуулах ажил орж байна.

Төслийн I үе шатанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Монголын мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулахаар ажилласан.

Австрали улс энэ чухал төслийг хэрэгжүүлж байгаа Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.