Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Виз

Монгол улсад суугаа Австралийн Элчин сайдын яам Австралийн виз эсвэл Австралийн иргэншил олгодоггүй.

Гадаадын Иргэн, Харьяат ба Хил Хамгааллын Департамент (ГИХХХД) Австралийн виз ба иргэншлийн асуудлыг зохицуулах үүрэгтэй. 

Австралийн виз ба иргэншлийн тухай мэдээлэл, үүний дотор өргөдлийн маягт, цагаачлалын гарын авлага сонирхож байгаа бол ГИХХХД-ын цахим хуудсаар зочилно уу: www.border.gov.au

 

Виз хүсэх үйл явцын талаар нэмэлт мэдээллийг Бээжин дэх Австралийн Элчин сайдын яамны цахим хаягаар орж үзнэ үү: http://china.embassy.gov.au/bjng/immi_mongolian.html

ГИХХХД-ын цахим портал болох ImmiAccount-аар дамжуулан визийн олон төрлийн өргөдөл гаргаж болно. Монгол иргэд эдүгээ дараах визийн өргөдлийг цахимаар гаргах боломжтой:

  • 600 дэд ангиллын аялагчийн виз
  • 500 дэд ангиллын оюутны виз
  • 590 дэд ангиллын оюутны асран хамгаалагчийн виз
  • 400, 403, 407 ба 408 дэд ангиллын түр хугацааны виз
  • 300 дэд ангиллын болзошгүй гэрлэлтийн виз
  • 309 дэд ангиллын гэр бүлийн хүний виз
  • Удмын дагуу Австралийн иргэншил хүсэх өргөдөл

ImmiAccount-ын тухай мэдээллийг энд дарж үзнэ үү: https://www.border.gov.au/immiaccount.

Зарим визийн өргөдлийг Монгол Улсад Улаанбаатар хотноо ажилладаг Австралийн Визийн Өргөдлийн Төвөөр (АВӨТ) дамжуулан шууд өгөх боломжтой. АВӨТ-өөр дамжуулан өгсөн бүх өргөдлийг ГИХХХД шалган шийдвэрлэнэ. АВӨТ-ийн ажилтнууд шийдвэр гаргах үйл явцад оролцдоггүй бөгөөд өргөдлийн шийдийг мэдэхгүй.

 

Австралийн визийн өргөдлийн төв, Улаанбаатар хот, Монгол улс

Хаяг:
DHL-ын байр, 1 давхар,

1 хороо, Энх тайвны өргөн чөлөө 10/5

Улаанбаатар хот -14210 Монгол улс

Утас: +976-7000 4453, +976-8688 4453

Цахим шуудан: info.aumn@vfshelpline.com

Цахим хаяг: www.vfsglobal.com/australia/Mongolia/

АВӨТ Даваагаас Баасан гарагуудад (нийтийн амралтын өдрүүдээс бусад үед)

өглөө 8:00 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл ажилладаг.

Даваагаас Баасан гарагуудад өглөө 8:00 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл утсаар лавлагаа авах боломжтой.