Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австралид суралцах

Австрали  Улсад 23 сая хүн ам оршин суудаг ч  гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт буюу  Их Британи, АНУ-ын дараа ордог.  Австралид дэлхийн шилдэг 100 их сургуулийн долоо нь байдаг.   Австрали Улсын 1,100 боловсролын байгууллагууд 22,000 гаруй төрлийн сургалт хөтөлбөрийг явуулдаг  бөгөөд Үндэсний дээд боловсролын тогтолцооны Universitas 2012 U21 зэрэглэлд наймд жагсан Герман, Нидерланд, Япон улсуудыг тэргүүлсэн байна.  Австрали Улс Монгол оюутнуудын сонгон суралцах хүсэл сонирхолыг татсан улс болсоор байна. Австралид суралцах Монгол оюутны тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд 2016 онд 1800 гаруй монгол оюутан Австралийн их дээд сургуулиудад элссэн нь өмнөх онтой харьцуулахад 45 хувиар өсчээ. 1993 оноос хойш Австрали Улсад нийт 6000 гаруй Монгол оюутнууд суралцаж төгсчээ. 

 

Австрали Улс зэрэглэл өндөр, чанартай сургалт хөтөлбөрөөс гадна оюутнуудыг сонирхолыг татах олон давуу талууд бий. Үүнд:   

  • Оюутанд ээлтэй дэлхийн шилдэг 30 хотын 5 нь Австралид байдаг (topuniversities.com)
  • Австрали Улс аз жаргалын индексээрээ дэлхийд дөрөвт ордог (prosperity.com/ranking.aspx)
  • Чанартай боловсролыг бусад улс орнууд тухайлбал АНУ-тай адил өндөр өртгөөр эзэмших шаардлагагүй.  Амьжиргааны өртөг бусад олон улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага. Амьжиргааны өртгийн 2016 оны судалгаагаар Австралийн хотуудыг амьжиргааны өртөг  дэлхийн бусад олон хотуудаас хямд гэж тодорхойлжээ.

    Австралид суралцаж төгссөний дараа Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээгээр дамжуулан  дэлхийн өнцөг булан бүрт байгаа  2,5 сая гаруй төгсөгчидтэй холбогдох боломжийг олгоход тусладаг.     

 

Австрали Улсад  суралцах  тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.studyinaustralia.gov.au/mongolia/mongolia цахим хуудаснас үзнэ үү:

Дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээний талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.