Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Хүртээмжтэй хөгжлийг түгээж, ядуурлыг бууруулах нь хэлэлцүүлэг

Улаанбаатар. 2017.12.05.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцлийг олгосноор ядуурлыг бууруулах боломжтой.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах нь улс орны хөгжил хүртээмжтэй байгааг харуулж буй нэг хэлбэр юм. Хүртээмжтэй хөгжил, түүний хүрэх зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангаж хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох боломжийг илүү сайжруулах, улмаар тэдний нөөц боломжийг авч хэрэгжүүлэх асуудал хамаарна.    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан, Австралийн Элчин сайдын яам, Австралид төгсөгч Монголчуудын Холбоо (Монгол-Австралийн нийгэмлэг) “Хүртээмжтэй хөгжлийг түгээж, ядуурлыг бууруулах нь” хэлэлцүүлгийг 12-р сарын 5-ны Мягмар гарагийн 18:00-20:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

 

Цаг

Сэдэв

Илтгэгч

18:00-18:05

Яагаад хүртээмжтэй хөгжил чухал вэ?    

Австрали улсаас МУ-д суугаа Элчин    

сайд Жон Лангтри

18:05-18:15

Боловсрол эзэмшихэд тулгарч буй саад бэрхшээлүүд

Монголын Хараагүйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Д.Гэрэл

18:15-18:25

Идэвхитэй хөдөлмөр эрхлэхэд гардаг бие, хандлага, харилцаа болон бодлогын хүндрэлээс ХБИ-ийг урьдчилан сэргийлэх нь 

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Ганбаатар, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны Тэргүүн Ц. Амарзаяа

 

18:25-18:35

Австралид сурч, хөдөлмөр эрхлэх талаарх төгсөгчийн туршлага

Австралид төгсөгч,ТЭСО Пропертис  ХХК-ийн хуульч С.Өсөхбаяр

 

18:35-18:45

ХБИ ажил эрхлэхэд учирдаг хүндрэлийг арилган, ажиллуулах нь

Австралид төгсөгч, “Оюу Толгой” ХХК-ийн Хөдөлмөрийн харилцааны менежер Л. Мөнх-Оргил

18:45-18:55

ХБИ-ийн сурч боловсрох, хөдөлмөрлөх             эрхийн тухай хуулийн хэрэгжилт   

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын ХБИ-ийг дэмжих хэлтсийн ахлах мэргэжилтэн, Доктор Д.Ганболд

18:55-20:00

Асуулт хариулт

Бүгд