Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австралид төгсөгчид

Австралид төгсөгчдийн түүхээс

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дижитал маркетинг нэвтрүүлэх нь

Дэлхий даяар Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид олон салбар чиглэлээр эерэг өөрчлөлтүүдийг өрнүүлсээр байна. Эдгээрийн дундаас онцлох нэгэн Монгол төгсөгч бол Баасанхүүгийн Сарантуяа юм. Тэрээр Монгол улсын жижиг, дунд үйлдвэрүүдэд (ЖДҮ) дижитал маркетингийн боломжуудыг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулж буй нэгэн юм. Монгол Улсад ЖДҮ нь нийт аж ахуйн нэгжийн 98 хувийг бүрдүүлдэг бөгөөд зах зээлд бүрэн нэвтрэхэд санхүүгийн хүртээмж, дижитал маркетингийн систем хөгжөөгүй гэх мэт олон бэрхшээлүүдтэй тулгардаг.

ЖДҮ-ийн бүтцийг илүү сайжруулан хөгжүүлэх, маркетингийн стратегийг шинээр бий болгох нь бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын болон дотоодын зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ таниулах ач холбогдолтой юм. Б.Сарантуяа нь ментор хөтөлбөрөөр дамжуулан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурээнд олж авсан мэдлэг туршлагаа зарим дотоодын  ЖДҮ  эрхлэгчид болон төрийн байгууллагуудын түншүүдтэйгээ хуваалцан ажиллаж байна. Жишээлбэл: “Booklo”-цахим номын дэлгүүр, “Үр минь”-хүүхдийн  хувцас үйлдвэрлэл, “Хүүгийн гутал” - арьсан гутлын үйлдвэрлэл, Торхондой - модон торх болон модон эдлэл үйлдвэрлэл зэрэг бизнес эрхлэгч нартай туршлагаасаа хуваалцжээ.

Тэрээр Австралийн тэтгэлгээр Монаш Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр дүүргэсэн. Тус хөтөлбөр нь ажлын туршлагад суурилсан модулиудыг зааж, зөвлөх үйлчилгээний төслүүд дээр бие даалт хийлгэн, олон улсын туршлагыг судлах тухайн салбар чиглэлээр дадлага хийх боломжуудыг олгодог 2 жилийн хөтөлбөр юм.

Тэрээр үндсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд өөрийн менежментийн мэдлэг, ур чадвараа сайжруулахын зэрэгцээ практик мэдлэг, ур чадвар олгох нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдсан байна.  Тухайлбал, 2018 онд ХБНГУ-д Amazon Fulfillment Төв дээр хийсэн дадлагын ажлын үеэр Amazon компани Европын зах зээлд хэрхэн ажиллаж буй талаар туршлага судалсан. Үүний дараагаар тэр БНСУ-д Самсунг компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратеги болон брендингийн сэдвээр тус компанийн ментор ажилчдаас суралцсан байна. Мөн тэрээр Шанхай хотод WeChat-ын хөгжүүлэлт болон онлайн худалдааны багийнхантай уулзаж тэдний туршлагаас суралцсан. Эдгээр олон улсын дадлага, туршлага судлах төслүүд нь Монаш их сургуулийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн хүрээнд  дор 2018 онд зохион байгуулагдсан байна.

Б.Сарантуяагийн хувьд Монаш их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь практик дадлага хуримтлуулах боломжийг олгосон шинэлэг хөтөлбөр байсан юм. “Онолын хичээл заасны дараагаар, бид багт хуваагдаж бодит бизнесийн кейсүүд дээр ажиллаж, тухайн бизнест онолоор олж авсан мэдлэгийг тусган,  зөвлөх үйлчилгээг үзүүлж байсан. Энэ нь бизнесийн удирдлагын хөтөлбөрийн үнэлгээний гол хэсэг байдаг.” Үүний үр дүнд Сарантуяа өнөөдрийн үүсгэн байгуулаад ажиллаж буй зөвлөх үйлчилгээний байгууллагад зайлшгүй шаардлагатай аналитик ур чадвар, багаар үр бүтээлтэй хамтран ажиллах, орчин үеийн чиг хандлага бизнесийн загварыг бодит бизнесийн кэйс рүү буулгах болон асуудлыг шийдвэрлэх чадваруудаа хөгжүүлсэн байна.

Тэрээр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцахын хажуугаар Австралид үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын туршлагаас судлахаар IBIS Melbourne зочид буудалд хагас цагаар ажиллаж, эх орондоо ирээд Австралийн үйлчилгээний салбарын чанарын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорьсон.

Ийнхүү  “хэрэглэгч төвтэй” бизнесийн загвар үүсгэх чиглэлээр зөвлөх болон лавлах үйлчилгээний аутсоринг үйлчилгээ үзүүлэгч SABA Service Excellence компанийг 2018 онд байгуулсан. Тус компани нь дотоодын үйлчилгээний чанарыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагааны аутсорсинг, борлуулалт болон хэрэглэгчтэй харилцах эргэх холбоог үүсгэж зорилготой юм. 2019 оноос эхлэн  SABA компани нь Таван Толгой Түлш ХХК , Амар Даатгал компаниудад лавлах төв аутсорсинг үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Мөн Акума Эрин ХХК, Сон Медикал Эмнэлэгийн Улаанбаатар дахь салбар болон Транс Капитал ББСБ -тай зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран  ажиллаж байна.

Б.Сарантуяа нь Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрт (ЭМХ) 2019 онд буюу өөрийн компаниа байгуулсны дараахан хамрагдсан. Энэхүү манлайллын хөтөлбөрийн хүрээнд тэрээр жендэрийн тэгш оролцоог дэмжихийн ач холбогдол болон эмэгтэйчүүдийн манлайллын талаарх ойлголтоо нэмэгдүүлсэн нь түүний нийгэмд хандах хандлагыг өөрчлөхөд нөлөөлжээ.

Энэхүү туршлага нь түүнийг  бүтэн цагаар ажиллах боломжгүй хүмүүсийг SABA  компанидаа хагас цагаар  ажиллуулах сонирхлыг нь төрүүлжээ. Түүнчлэн ЭМХ-ийн Австрали Улсад явагддаг дэд хөтөлбөрт оролцогчдод менторшип хамрагдах боломжийг олгодог, энэхүү боломжийг ашиглан Сарантуяа австрали менторуудаас гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, тэр дундаа SABA Service Excellence компаний засаглал, хөгжлийн үе шатууд дахь хөрөнгө оруулалтын стратегийн талаар зөвлөгөө авсан.  Тэрээр хэлэхдээ “Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр нь хэрхэн бизнесийн загвар хөгжүүлэх талаар зааж сургасан бол Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн бизнесээ хэрхэн  тогтвортой авч явах талаар зөвлөгөө авсан. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр миний ажлын замнал болон бизнест маш их хувь нэмэр оруулсан”.

SABA компани нь их сургуулийн оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрт гарсан 50-иас дээш насны иргэд болон цалингүй хүүхэд асрах чөлөөнд байгаа ээжүүдийг орлогожуулахад анхаарч, тэднийг гэрээсээ ажиллах боломжоор хангахыг зорьж ажилладаг.   Гэрээсээ ажиллах технологид суурилсан энэ загвар нь Ковид-19 цар тахлын үед  ЖДҮ эрхлэгчдийн хувьд сайн туршлага болсон бөгөөд биенес эрхлэгчид хэрэглэгчийн үйлчилгээ, маркетинг, борлуулалтын процессоо  уламжлалт хэв маягаас дижитал платформд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Б.Сарантуяа нь SABA компаниараа дамжуулан  Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт гаргасан өргөдлийн Буцаан байршуулах төлөвлөгөөнд (Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд тус бичиг баримт нь өргөдөл гаргагч Австралийн их сургуулийг төгссөний дараа Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар тусгасан төлөвлөгөө юм) тусгагдсан ажлуудаа бүрэн хэрэгжүүлэн,  өөрийн мэдлэг туршлагаа дотоодын ЖДҮ эрхлэгчид болон зарим төрийн байгууллагуудын түншүүдтэйгээ хуваалцсаар байна.

 

Эрүүл мэндийн салбарт технологиор тэргүүлэх нь 

Ариуболдын Өсөхбаяр нь 2012 онд Куинслендийн Их Сургуульд Биотехнологийн магистрын зэргээр (танхимын болон судалгааны) суралцаж төгссөн. Австралийн их сургуулиуд нь биотехнологийн чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг тул тэрбээр Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргасан юм.

Ялангуяа Австралийн их дээд сургуулиуд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эрдэм шинжилгээ, биотехнологийн судалгаануудыг хийж, дэлхийн бусад шилдэг их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж, их сургууль - аж үйлдвэрийн түншлэлийг дэмжин  ажилладаг. Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах болсон өөр нэг шалтгаан нь оюутнуудад олгодог таатай нөхцөл боломжууд байсан. Хувийн санхүүжилтаар суралцдаг оюутнуудтай харьцуулахад Австралийн Засгийн газрын тэтгэлэгт оюутнууд нь хичээлээс гадуур ажил хийж амьжиргааны зардал олох талаар санаа зовохгүйгээр хичээлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх бололцоотой.

Хөгжлийн биологи, тэр дундаа Бөөрний хөгжлийн биологийн чиглэлээр олон улсын хэмжээний эрдэмтэн, судлаач, профессор Мелисса Литтлийн удирдлага дор А. Өсөхбаяр 1.5 жилийн хугацаанд бөөрний үүдэл эсийн судалгаа хийсэн.

Зураг 1. А. Өсөхбаяр ажлынхаа ойролцоо Нью-Йорк дахь Насдакийн Хөрөнгийн Биржийн гадаа

Тэрээр магистрын судалгааны ажлын үр дүнгээ бөөрний эрдэм шинжилгээний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох Америкийн Бөөр судлалын холбооны сэтгүүлд (JASN) нийтлүүлсэн байна (2013 онд импакт фактор 9.6).

Түүнчлэн, А.Өсөхбаяр нь Куинслендийн Бизнесийн сургууль дээр салбар дундын төслийн хүрээнд судалгаа, хөгжлийн  шинжээчээр хагас цагаар ажиллахдаа эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч компани болох Күүк Мэдикал компаний Ази Номхон Далайн бүсийн салбарт судас болон дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийн инноваци хөгжүүлэлтийн ерөнхий бүдүүвчийг боловсруулан юм.

А. Өсөхбаяр нь Австралид суралцаж байх хугацаандаа нийгмийн идэвхтэй оюутан байсан бөгөөд хамт суралцаж буй биотехнологийн ангийн оюутнуудтайгаа хамтран “Куинслендийн Их сургуулийн биотехнологи ба молекул биологи судлаач” оюутны клубыг байгуулж, шинэ оюутнуудад курс сонгох, судалгааны төсөлд өргөдөл гаргах, шалгалтанд бэлтгэх талаар зөвлөгөө өгч хичээлээс гадуурх бусад үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

Сургуулиа төгсөөд Монголдоо эргэн ирсний дараагаар тэрээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд (АШУҮИС) Гадаад харилцааны албаны даргаар томилогдон ажиллажээ.

АШУҮИС-д ажиллаж байхдаа тэрээр Технологи Дамжуулах Алба болон Их сургуулийн Технологийн Зөвлөлийг байгуулсан байна. Улмаар магистрын сургалтаас болон Күүк мэдикалд ажилласан туршлагадаа суурилан их сургуулийн инноваци, технологийн дамжуулалтын журам, их сургуулийн гарааны компани байгуулах журам, оюуны өмч болон судалгааны менежментийн чиглэлээр их сургуулийн харгалзах дүрэм, журмуудыг боловсруулан батлуулсан байна. Эдгээр журмууд нь тус их сургуулийн багш нар өөрсдийн оюуны өмчөө үнэлүүлэх, гарааны бизнесээ эхлэхэд хамгийн чухал эрхзүйн зохицуулга болсон бөгөөд журам батлагдсанаас хойшхи хоёрхон жилийн хугацаанд 5 гарааны компаниуд тус их сургууль дээр байгуулагдсан. Их сургуулийн судалгаа, оюуны өмчийг биет бус хэлбэрийн хөрөнгө болгох, зах зээлд нэвтрүүлэх, аж үйлдвэртэй холбох гүүр байгуулах нь түүний Монголд хийхийг зорьсон Австралийн практик ажлын нэг хэсэг байв.

АШУҮИС-д ажиллаж байхдаа тэрээр Технологи Дамжуулах Алба болон Их сургуулийн Технологийн Зөвлөлийг байгуулсан байна. Улмаар магистрын сургалтаас болон Күүк мэдикалд ажилласан туршлагадаа суурилан их сургуулийн инноваци, технологийн дамжуулалтын журам, их сургуулийн гарааны компани байгуулах журам, оюуны өмч болон судалгааны менежментийн чиглэлээр их сургуулийн харгалзах дүрэм, журмуудыг боловсруулан батлуулсан байна. Эдгээр журмууд нь тус их сургуулийн багш нар өөрсдийн оюуны өмчөө үнэлүүлэх, гарааны бизнесээ эхлэхэд хамгийн чухал эрхзүйн зохицуулга болсон бөгөөд журам батлагдсанаас хойшхи хоёрхон жилийн хугацаанд 5 гарааны компаниуд тус их сургууль дээр байгуулагдсан. Их сургуулийн судалгаа, оюуны өмчийг биет бус хэлбэрийн хөрөнгө болгох, зах зээлд нэвтрүүлэх, аж үйлдвэртэй холбох гүүр байгуулах нь түүний Монголд хийхийг зорьсон Австралийн практик ажлын нэг хэсэг байв.

А. Өсөхбаяр 2015 онд карьерын хувьд томоохон шилжилт хийж Мандал Даатгал ХХК-д (одоо хувьцаат компани)

 

           Зураг 2. Куинслендийн Их Сургуулийн  ерөнхийлөгч Проф. Перт Хөжийн хамт, Төгсөгчдийн уулзалт Нью-Йорк, 2018

 Эрүүл мэндийн даатгал хариуцсан захиралын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр Куинслендийн Их Сургуулийн Бизнесийн сургуулиас олж авсан ур чадвараа ашиглан Монголын анхны хувийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн болох “Жаргалан эрүүл мэндийн даатгал-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний дэд бүтцийг боловсруулан зах зээлд нэвтрүүлсэн. “Жаргалан эрүүл мэндийн даатгал”-ын сүлжээ эмнэлгүүд нь Монголын хамгийн том хувийн эмнэлгүүдийн сүлжээ болж, дотоодын хувийн эрүүл мэндийн даатгалын зах зээлийг 400 гаруй хувиар өсгөсөн байна. Үүнээс гадна, “Жаргалан эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүн нь “Bloomberg Awards 2015”-c оны шилдэг Инноваци шагналыг хүртсэн. 

Мандал даатгалд ажиллаж байх хугацаандаа тэрээр MunichRE болон Lamp Insurance зэрэг олон улсын даатгалын компаниудад эрүүл мэндийн даатгалын андеррайтинг, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг оновчтой болгох чиглэлээр сургалтанд хамрагдсан.

Түүний олон улс дахь ажлын туршлага, эрүүл мэндийн болон даатгалын салбар хоорондын мэдлэг, туршлага Куинслендийн Их Сургуулиас олж авсан хувь хүний болон мэргэжлийн ур чадварууд (жишээ нь ажлын төлөвлөлт, харилцаа холбоо, шийдвэр гаргах, тохирсон боловсон хүчинд ажлыг хуваарилах, асуудлыг шийдвэрлэх / шийдэл эрэлхийлэх, сэдэлжүүлэх) нь Өсөхбаярыг Нью-Йоркт төвтэй олон улсын эрүүл мэндийн зөвлөгөө өгөх фирмд хоёр жилийн турш эрүүл мэндийн үйлчилгээний зөвлөхөөр ажиллах боломжийг олгосон.

Тэрээр “Австрали улсад сурч амжилттай төгссөнөөр өөртөө илүү итгэх итгэлийг олж, аливаа зүйлийг өргөн цар хүрээтэй, олон талт байдлаас хардаг болсны ачаар манлайлал, судалгаа шинжилгээний болон нетворкинг үүсгэх ур чадваруудыг дэлхийн аль ч өнцөг ашиглах чадвартай болсон” тухайгаа онцолсон юм.

 

 

Зураг 3. “Bloomberg Awards 2015” оны шилдэг инноваци шагналын эзэн

Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй тэрээр 2019 онд Монголд буцаж ирээд мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний "Зевтроник" ХХК-ийг байгуулжээ.  Тус компани нь түүний олон улсын түвшинд эзэмшсэн эрүүл мэндийн үйлчилгээний мэдлэг, туршлагад суурилан Монгол дахь эрүүл мэндийн салбарын голлох үйлчилгээнүүдэд технологийн дэвшлийг ашиглан шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Түүнчлэн, А.Өсөхбаяр нь Аутизм ба Бусад Онцгой Хүүхдийн Академийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус байгууллага нь хөгжлийн бэрхшээл, аутизм хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд оношилгоо, интервенцийн үйлчилгээ үзүүлж, олон улсын шилдэг туршлагыг Монголд Улсад нэвтрүүлж байна.

А.Өсөхбаяр хэлэхдээ Австрали улсад суралцахдаа олж авсан чухал чадварууд нь одоог хүртэл гаргасан амжилт ололтонд чухал нөлөөтэй бөгөөд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт талархаж явдагаа илэрхийлж байна, эдгээр чадваруудаас дурдвал: 

1) Лабораторийн эрдэм шинжилгээний ажил нь түүнд аливаа бэрхшээлд шантралгүй, бүтээлчээр ажилд хандаж байх

2) Их сургууль бизнесийг холбосон салбарт ажиллах боломж олдсон нь түүнд эрдэм шинжилгээний үр дүнг зах зээлд нэвтрүүлэх болон оюуны өмч нь бизнесийн ямар чухал хэсэг болохыг ойлгоход тусалсан

3) Олон улсын ажлын туршлагатай болсон нь түүнийг өөр өөр соёлыг ойлгож, тухайн соёлыг хүндэтгэж, өөр соёл иргэншилтэй хүмүүстэй хамтран ажиллах, нөхөрлөх боломжийг нээсэн байна.

Тэрээр Австрали Улсын засгийн газарт хандан "Дэлхийн түвшний боловсролыг өөрийн хүссэн мэргэжлээр эзэмших, мөн гайхалтай хүмүүстэй танилцуулж, үзэсгэлэнт Австралид суралцах боломжийг олгосонд маш их талархаж байна”.

_________________________________________________________________________

Австралид төгсөгчид

Австралид сурахын олон давуу талын нэг нь Монгол улсад буцаж ирээд Австралид төгсөгчдийн сүлжээнд нэгдэн орох боломж юм.

Төгсөгчид нэгдэн орох боломжтой хоёр байгууллага Монгол улсад байдаг.

  1. Дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээ нь гадаадад сурсан австраличууд болон Австралид сурсан гадаад эрдэмтдийн хамтын нийгэмлэгийг цогцлоон хөгжүүлэх, хооронд нь холбох, эрч хүч, урам зориг, дэмжлэг өгөх дэлхийн виртуал сүлжээ юм. Энэхүү цахим хуудсаар дамжуулан төгсөгчдийг боловсрол, соёлын туршлагаа цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн үүгээр хувийн болон мэргэжлийн тасралтгүй хөгжлийн үйл ажиллагаанд оролцох, бусад төгсөгчидтэй холбогдох боломж олгодог. Төгсөгчдийн сонирхол татсан мэдээ, нийтлэл, олон нийтийн үйл явдал, төгсөгчдийн түүхийг өгүүлнэ. Эдгээр мэдээллийн эх сурвалж нь Австралийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэрийн мэргэжилтнүүд, бизнесүүд эсвэл төгсөгчид өөрсдөө байх боломжтой.

 

  1. Монгол-Австралийн нийгэмлэг буюу нийтээрээ нэрлэж заншсан “Моззичууд”. Моззичууд нь Австралид ажиллаж, амьдарч эсвэл суралцаж байсан монголчуудаас бүрддэг. Моззичууд улсын салбар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага гээд л Монголын нийгмийн бүх талбарт идэвхтэй ажилладаг. Нийгэмлэг хоёр орны иргэд, хувийн хэвшил ба байгууллага хоорондын холбоог бэхжүүлэх замаар Монгол, Австралийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг хөхиүлэн дэмждэг юм.

 

Австралид сурсан монгол төгсөгчдийг дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээнд бүртгүүлэхийг ЭСЯ-наас урьж байна. Нэгдэн ороход үнэ төлбөргүй бөгөөд өнгөрсөн тавин жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс Австралид ирж суралцсан 2.5 сая гаруй гадаад оюутны хамтын нийгэмлэгт элсэх боломжтой. Дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Түүнчлэн төгсөгчид “Моззичууд”-тай холбогдохыг бид уриалж байна. Төгсөгчид Моззичуудад элсэн орж, тус байгууллагын зохион байгуулдаг Монгол дахь Австралийн ЭСЯ-ны дэмждэг арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. “Моззичууд” нийгэмлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Австрали Улсын Хууль зүйн зөвлөлийн Монгол дахь салбарын үйл ажиллагаа 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр амжилттай эхэлсэн. Бид Австрали улсад хууль, эрх зүйн мэргэжлээр төгсөгчдийг Австрали Улсын Хууль зүйн зөвлөлийн Монгол дахь салбарт нэгдэн орж, Монгол, Австрали хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан хамтарч ажиллахыг урьж байна. Та Австрали улсад хууль, эрх зүйн мэргэжлээр суралцаж төгссөн эсвэл хуульч мэргэжилтэй бөгөөд энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаа бол [email protected] хаягаар салбарын даргалагч Себастьян Росхолттой холбогдоно уу. Австралийн Хууль зүйн зөвлөлийн талаарх нэмэлт мэдээллийг https://www.lawcouncil.asn.au/ хаягаар орж авах боломжтой.

 

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт Австралид төгсөгчдийг хамтран ажиллахыг мөн урьж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр нь 2014 оны сүүлээр эхэлсэн бөгөөд Австралид тэтгэлгээр суралцаж төгссөн эмэгтэйчүүдийг манлайлал, харилцаа, зохион байгуулах ур чадвараа сайжруулахад нь туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь жил бүр явагддаг бөгөөд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргах боломжтой. Хөтөлбөрийн шугамаар сургалт, зааж сургах үйл ажиллагаа, сүлжээ болон хувь хүний ур чадвар хөгжүүлэх дадлагын үйл ажиллагаа зэргийг хэрэгжүүлдэг. Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.                         

 

Төгсөгчидтэй эвлэлдэн нэгдэхийн давуу тал

Австралийн ЭСЯ-ны хамтран ажилладаг хүчирхэг, эрч хүчтэй төгсөгчдийн нийгэмлэг, таатай боломжууд таныг угтаж байна. Үүнд:

  • биечлэн уулзах, цахим сүлжээгээр дамжуулан холбоотой байх
  • хувийн болон мэргэжлийн сүлжээ бий болгох
  • үндэсний, бүсийн болон олон улсын хэмжээнд сүлжээнд нэгдэх, мэргэжлээрээ өсөн хөгжих боломж гарах
  • тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох
  • Австрали улстай цаашид холбоотой байх

     

    Австрали Улсын Элчин сайдын яам