Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Виз

Монгол улс дахь Австрали Улсын Элчин сайдын яам нь Австралийн виз болон иргэншил олгодоггүй. Дотоод хэргийн яам (ДХЯ) нь Австралийн виз, иргэншлийн асуудал хариуцдаг байгууллага юм.

Австралийн виз, иргэншил, визийн өргөдлийн маягт, цагаачлалтай холбоотой асуудлаар мэдээлэл авах бол ДХЯ-ны www.border.gov.au цахим хуудсаар орж үзнэ үү.

Цаг хугацаа хэмнэсэн, хялбар байдаг учир Дотоод хэргийн яам нь харилцагч нарыг өөрсдийн хүссэн газраас ImmiAccount ашиглан цахим хэлбэрээр визийн мэдүүлгээ гаргахыг санал болгодог. Цахим хэлбэрээр визийн мэдүүлэг гаргаж буй иргэдийн хувьд паспортоо эх хувиар нь илгээх шаардлагагүй.       

Австрали улсын Засгийн газар паспорт дээр визийн тэмдэглэгээ хийж, дардас дардаггүй болно. ImmiAccount ашиглан цахим хэлбэрээр визийн мэдүүлэг гаргахтай холбоотой мэдээллийг (товч танилцуулга бүхий) Дотоод хэргийн яамны https://www.homeaffairs.gov.au/trav/visa/immi хаягаар орж үзнэ үү. 

Мөн аяллын зорилгоор визийн өргөдөл гаргаж буй иргэдэд зориулж Дотоод хэргийн яам өөрийн вэбсайт хаягаар дамжуулж дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Тус мэдээллийн вэбсайтыг сар тутам шинэчилж, виз олгох, эцэслэн шийдвэрлэх үйл явцад шаардагдах нийт хугацааг мэдээлдэг. Гэсэн ч тухайн үеийн ажлын ачаалал болон визийн мэдүүлэг гаргагчийн нөхцөл байдлаас хамаарч заасан заагдсан хугацаа өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

Дотоод хэргийн яамны зүгээс виз мэдүүлэгч нар өөрсдийн аялах өдөр болон визийн мэдүүлэг гаргах, виз олгоход шаардагдах нийт хугацааг харгалзан визийн хүсэлт, мэдүүлгээ хангалттай хугацааны өмнө гаргах шаардлагатай.

Австрали Улсын Дотоод хэргийн яам иргэдээс өргөдөл, хүсэлт хүлээн авах журамд өөрчлөлт оруулсан бөгөөд цаашид Дотоод хэргийн яамны вэбсайтаар буюу цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтээ гаргахыг зөвлөж байна. Энэ журамд Монголын оюутны болон аяллын визийн мэдүүлэг мөн хамаарна. Шилжилт хөдөлгөөн, цагаачлалын асуудал хариуцсан албадад хүсэлт гаргах бол доорх холбоосоор орж хандана уу. https://www.homeaffairs.gov.au/about/corporate/information/forms/online/australian-immigration-enquiry

Бээжин дэх Австрали Улсын Элчин сайдын яам нь Монгол улсын иргэдэд хамаарах визтэй холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг болно.

ДХЯ-ны ImmiAccount цахим порталаар дамжуулан визийн өргөдөл, хүсэлт гаргах боломжтой. Монгол иргэдийн хувьд дараах ангиллаар визний өргөдлийг цахимаар гаргах боломжтой. Үүнд:

  • 600 дэд ангиллын зочны буюу аялагчийн виз
  • 500 дэд ангиллын оюутны виз
  • 590 дэд ангиллын оюутан сурагчийн асран хамгаалагчийн виз
  • 400, 403, 407 ба 408 дэд ангиллын түр хугацааны виз
  • 300 дэд ангиллын гэрлэлтийн виз (гэр бүл хараахан болоогүй байгаа)
  • 309 дэд ангиллын гэр бүлийн хүний виз
  • Австралийн иргэншил хүсэх өргөдөл (удам, ургийн гарал үүсэлд хамаарах)

ImmiAccount-ын тухай мэдээллийг энд дарж үзнэ үү: https://www.border.gov.au/immiaccount.