Австрали улс Бичил төслийн хөтөлбөр (БТХ)-өөр дамжуулан, Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, ядуурлыг бууруулахад нь Монголын иргэд, байгууллагад дэмжлэг үзүүлж, Австрали, Монголын иргэд хоорондын харилцаа холбоог хөхиүлэн дэмждэг.
БТХ нь Австралийн тусламжийн төсвөөс санхүүждэг, жил бүр сонгон шалгаруулалтын журмаар олгодог уян хатан жижиг хэмжээний буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.
2003 оноос хойш БТХ нь 100 гаруй Монгол байгууллагад нийгэм, эдийн засгийн салбарт ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, залуучуудыг хүчирхэгжүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг өргөн хүрээний чиглэлээр үндэсний болон орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм, эдийн засгийн асуудлаарх 130 гаран төсөлд санхүүжилт олгожээ.
БТХ-ийн ерөнхий удирдамжийг эндээс авах боломжтой.
Бичил төслийн хөтөлбөр 2022-2023 зарлагдлаа
Австрали Улсын Элчин сайдын яам нь Бичил төслийн хөтөлбөрийн (БТХ) 2022-2023 оны сонгон шалгаруулалтад хамрагдах сонирхолтой байгууллагуудыг өргөдөл хүсэлтээ гаргахыг урьж байна.
2022-2023 онд Монгол Улсад хэрэгжүүлэх БТХ нь дараах салбарын төслүүдийг санхүүжүүлэх юм. Төслүүд нь эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
- Эрүүл мэнд - КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээ, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, халдварт өвчин, хавдартай тэмцэх, яаралтай тусламж үзүүлэх, алслагдсан бүс нутаг болон цөөнхөд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх ;
- Хүний эрх - хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, цөөнхөд дэмжлэг үзүүлэх, ялгаварлан гадуурхлыг арилгах, хүүхэд залуучуудыг дуу хоолойг дэмжих;
- Гамшгаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах - ой, хээрийн түймэр, байгалийн гамшгийн үед авах арга хэмжээг сайжруулахтай холбогдуулж Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа;
- Гэр бүлийн хүчирхийллийг үгүй болгох, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах
- Боловсрол/хүүхэд залуучуудын хөгжил - хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийнхэн болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах;
Төслийн материал хүлээн авах хугацаа 2022 оны 4-р сарын 15-ны 23.00 цагт дуусах болно. Доорх холбоосоор орж онлайн маягтыг англи хэл дээр бүрэн гүйцэд бөглөнө илгээнэ уу.
https://dap.smartygrants.com.au/MongoliaDAP2022
Бичил төслийн хөтөлбөр 2021-2022 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
Австралийн Элчин Сайдын Яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2021-2022 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Нийт 10 байгууллага шалгарч, эрүүл мэнд, хүний эрхийг хамгаалах, Гамшгаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, Гэр бүлийн хүчирхийллийг үгүй болгох, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжил зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боллоо.
“Жил тутам зарлан хэрэгжүүлдэг бичил төслийн хөтөлбөр нь Монгол Улсад ядуурлыг бууруулах, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодит үр дүн гаргахад байгууллагууд, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлж байна” хэмээн Хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон хэлэв.
Олон байгууллага нийгэмд чухал хэрэгцээтэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг бөгөөд 10 байгууллагын хичээл зүтгэлд хувь нэмэр оруулж байгаадаа Элчин сайдын яам баяртай байна.
Шалгаралтанд амжилттай оролцож, сонгогдсон 10 байгууллага дараах төслүүдийг хэрэгжүүлнэ:
1. Дорнод, Сүхбаатар аймгийн сумдад гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг байгуулах - Онцгой байдлын ерөнхий газар
Дорнод, Сүхбаатар аймгийн сонгогдсон сумдад гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг байгуулснаар гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах чадавхыг нэмэгдүүлэх юм.
2.Сүхбаатар аймагт яаралтай нэн шаардлагатай мэс заслын мэргэжлийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх - ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв
Монголын Үндэсний Анагаах Ухааны Их Сургуулийн Яаралтай нэн шаардлагатай мэс заслын тусламж үзүүлэх ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвөөс Сүхбаатар аймгийн эмч нарыг сургалтад хамрагдуулж дурангийн мэс заслын ур чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, зөвлөгөө өгөх болно.
3. Өвөрхангай аймгийн Хархорин сумд ноос хяргах хөтөлбөрөөр дамжуулан ажлын байр бий болгох - “Family Farm Resources Mongolia” ТББ болон “Share Mongolia” ТББ
Хөдөө орон нутгийн 50 залуучуудын ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан ноосны машинаар хонь хяргах, хялгас ялгах сургалтад хамруулах юм.
4. KodeUp Nomads – Тэгш нийгмийн шийдэл ТББ
Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-аас өөр чиглэлээр төгссөн Улаанбаатар хотын оюутан залуусыг мэдээллийн технологийн болон код бичих ур чадвар эзэмшүүлж, ажил эрхлэлтийг дэмжих юм.
5. “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрөөр дамжуулан Баянзүрх дүүргийн өсвөр үеийн залуучуудыг чадавхжуулах - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ
Баянзүрх дүүргийн залуучуудыг “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрт хамруулснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ойр орчмын байгаль орчныг хамгаалахад нь чадавхжуулах болно.
6. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвд компьютерт суурилсан хэрэглээг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх – Түгээмэл хөгжил ТББ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд компьютерт суурилсан мэдлэгийг дээшлүүлэхэд туслах болно.
7. Хөл бөмбөгөөр дамжуулан хараагүй залуучуудыг нийгмийн оролцоог дээшлүүлэх - Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо
Хараагүй хөл бөмбөгөөр хичээллүүлэх замаар харааны бэрхшээлтэй, хараагүй хүүхэд, залуучуудыг хүчирхэгжүүлэх зорилготой төсөл юм.
8. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх - Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилгоор тэдэнд зөвлөгөө өгөх, олон нийтэд сурталчлах кампанит ажил явуулах болно.
9. Эмзэг бүлгийн өсвөр үеийнхэнд өөртөө итгэх итгэлийг бий болгоход нь дэмжих - Кристина Нобелийн хүүхдийн сан
Төслийн хүрээнд зорилтот өсвөр үеийн залуучуудын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтад хамруулах болно.
10. “Шэйрлэхээсээ өмнө бод - цахим дээрэлхэлтэй тэмцье" – Anti Bullying Initiatives Mongolia ТББ
Кампанит ажил зохион байгуулах замаар цахим гадуурхал, дээрэлхлийн талаар залуучуудад ойлголт, мэдээлэл өгөх болно.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бичил төслийн хөтөлбөр 2020-2021 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
Австралийн Элчин Сайдын Яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2019-2020 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Нийт 10 байгууллага шалгарч, эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, хүний эрхийг хамгаалах, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боллоо.
“Жил тутам зарлан хэрэгжүүлдэг бичил төслийн хөтөлбөр нь Монгол Улсад ядуурлыг бууруулах, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодит үр дүн гаргахад байгууллагууд, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлж байна” хэмээн Элчин Сайд Дэйв Воусэн хэлэв.
Олон байгууллага нийгэмд чухал хэрэгцээтэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг бөгөөд 10 байгууллагын хичээл зүтгэлд хувь нэмэр оруулж байгаадаа Элчин сайдын яам баяртай байна.
Шалгаралтанд амжилттай оролцож, сонгогдсон 10 байгууллага дараах төслүүдийг хэрэгжүүлнэ:
1. “Ойн түймрийн эрсдэлийг бууруулах” - Булган аймгийн Онцгой байдлын газар
Булган аймгийн Онцгой байдлын газар тус аймгийн 16 сумын гал сөнөөгч сайн дурын нэгжүүдийг бэхжүүлэх сургалт явуулах, аюулгүй байдлыг хангасан хувцас, хэрэгслийг худалдан авч өгөх “Ойн түймрийн эрсдэлийг бууруулах” төслийг хэрэгжүүлнэ. Төсөл нь хөдөө аж ахуйн ба аялал жуулчлалын баялаг нөөцтэй боловч ой хээрийн түймэрт өртөх өндөр эрсдэлтэй аймгийн гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авах чадавхыг нэмэгдүүлэх юм.
2. “Банхар” урлагийн сэтгэл заслын шинэлэг арга хэрэгслээр хүүхдүүдийг эрх мэдэлжүүлж, хөгжүүлэх - Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо
Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо хүүхдэд зориулсан “Банхар” хэмээх урлагийн сэтгэл заслын шинэлэг арга хэрэгслээр хүүхдүүдийг эрх мэдэлжүүлж, хөгжүүлэх юм. Төсөл нь хүүхдийн өөрийгөө мэдрэх, өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүлснээр эцэг эх, цэцэрлэг ба бусад шууд харьцаж байгаа талуудтай эерэг харилцаа тогтооход тусална.
3. “Миний хувийн халдашгүй орон зай” - Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь “Миний хувийн халдашгүй орон зай” хэмээх гэр бүлийн ба жендерт суурилсан хүчирхийллийн талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн ба жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод цогц үйлчилгээгээ үргэлжлүүлэн хүргэнэ.
4. ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвөөс хөдөө орон нутагт яаралтай ба мэс заслын мэргэжлийн үйлчилгээ хүртэх боломжийг олгох - Монголын Үндэсний Анагаах Ухааны Их Сургууль
Монголын Үндэсний Анагаах Ухааны Их Сургуулийн Яаралтай нэн шаардлагатай мэс заслын тусламж үзүүлэх ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвөөс хөдөө орон нутагт яаралтай ба мэс заслын мэргэжлийн үйлчилгээ хүртэх олгох зорилгоор сургалт, худалдан авалтын үйл ажиллагаа явуулна. Төсөл нь хот руу явж яаралтай болон мэс заслын тусламж авах шаардлагагүй, хөдөө орон нутагтаа үйлчлүүлэх боломжийг олгоно.
5. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан уран зохиолын ном” - Монголын хүүхдийн уран бүтээлчдийн Эвт үзэг төв
Тусгай хэрэгцээт нийт хүүхдүүдэд зориулсан уран зохиолын номын тоо, чанарыг нэмэгдүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан уран зохиолын ном” төслийг Монголын хүүхдийн уран бүтээлчдийн Эвт үзэг төвөөс хэрэгжүүлнэ. Төсөл нь өөрийгөө хөгжүүлэхэд өргөн хүрээний ном ашиглах боломжгүй байгаа хүүхдүүдийн тулгамдсан хэрэгцээг хангахад тусална.
6. “Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх” - Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб “Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Уг төслөөр эмэгтэйчүүд, охид, гэр бүлийн ба жендерт суурилсан хүчирхийллийг хохирогч нарт хувийн бизнесээ хөгжүүлэх, орлоготой болоход нь туслах гар урлалын сургалтууд явуулна.
7. “Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуучуудыг Монголын тогтвортой хөгжилд оролцуулах” - Монголын Экологийн Төв
Монголын Экологийн Төвөөс “Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуучуудыг Монголын тогтвортой хөгжилд оролцуулах” төслийг хэрэгжүүлж тусгай хэрэгцээт сургуулийн хүүхдүүдийг тогтвортой хөгжил ба төлөвлөлт, экологи, байгаль хамгааллын сургалт, кампанит ажилд оролцуулна.
8. Монголын эрүүл мэндийн гүйцэтгэлийн хүрээ ба тайлан гаргах платформыг хөгжүүлэх төсөл - Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Трансперэнси Интернэшнл ба Австралийн Эрүүл мэнд, халамжийн хүрээлэн
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв нь Монголын Трансперэнси Интернэшнл ба Австралийн Эрүүл мэнд, халамжийн хүрээлэнтэй хамтран Монголын эрүүл мэндийн гүйцэтгэлийн хүрээ ба тайлан гаргах платформыг хөгжүүлж хэрэгжүүлнэ. Төслөөр эрүүл мэндийн өгөгдөл ба шалгуур үзүүлэлтийг хүртээмжтэй ба жигд болгосноор эрүүл мэндийн салбарын мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг дэмжинэ. Төслийн шугамаар Австралийн шилдэг туршлага, техникийн мэдлэгийг хүргэх болно.
9. “Иргэдийн дунд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, дуудлага өгөх, сануулах тогтолцоог бэхжүүлэх” - Монголын Хавдар Судлалын Үндэсний Төв
“Иргэдийн дунд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, дуудлага өгөх, сануулах тогтолцоог бэхжүүлэх” төслийг үргэлжлүүлж, сайн дурын идэвхтнүүдийг оролцуулан үр ашигтай арга хэрэгслээр хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, дуудлагын тогтолцоог сайжруулж, олон нийтэд дэмжлэг үзүүлэхээр ажиллана. Монголын Хавдар Судлалын Үндэсний Төв уг төслийг хэрэгжүүлнэ.
10. “Эмзэг эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах, боловсрол, нийгмийн харилцааг сайжруулах” – AFIM Mongolia
“Эмзэг эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах, боловсрол, нийгмийн харилцааг сайжруулах” төслөөр бага орлоготой эх, хүүхдүүдэд сургалт, мэдлэг ойлголт нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, нийгмийн байр суурийг бэхжүүлнэ.
Бичил төслийн хөтөлбөр 2019-2020 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
“Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2019-2020 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Нийт 9 байгууллага шалгарч, эрүүл мэнд,эмнэлгийн яаралтай тусламж, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудын хөгжлийгдэмжих зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боллоо.
Шалгаралтанд амжилттай оролцож, сонгогдсон 9 байгууллага дараах төслүүдийг хэрэгжүүлнэ:
1. Монголын Пара Бочигийн Холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан идэвхжүүлэн дэмжих төсөл
Энэхүү төсөл нь нийт улсын түвшинд тархины саажилт, булчингийн дистрофи өвчтэй хүүхдүүдийг Бочи спортын дугуйлан, уралдаан, болон үндэсний тэмцээнд оролцоход нь дэмжинэ. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг асуудал, тэдний хөгжил, улс орондоо оруулж болох боломж, чадварын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагдах болно. Төслийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хот болон аймгуудын 5241 хүүхдэд хүрэх болно.
2. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай Төвөөс эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх замаар ээр дамжуулж зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл
Нийгмийн Хамгааллын Тусгай Төвөөс хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Улаанбаатар хотын нэн ядуу, орон гэргүй иргэдийн дунд гялгар уутыг орлуулах эко даавуун тор үйлдвэрлэх дадлагын сургалтуудыг зохион байгууж, орлогын эх үүсвэртэй болох боломж бүрдүүлэхэд чиглэнэ.
3. Эрүүл Мэндийн Хөгжлийн Гүүр ТББ гидропоник тариалангийн технологийг нэвтрүүлж, хөдөө орон нутгийн эмзэг өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл
Төв аймгийн Батсүмбэр сумын зарим айл өрхийг дэвшилтэт гидропоник технологи бүхий тэжээлийн хүлэмжийн аж ахуйг туршин нэвтрүүлэх үйл ажиллагаанд хамруулах, сум болон ойр орчмын газар нутагт технологийг ашиглах боломжийг сурталчилж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд туслана.
4. Сайн Хөрш нийгэмлэгийн ‘Сэргэлт’ төсөл
Энэхүү төслөөр Улаанбаатар хотод байгаа орон гэргүй, архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
5. Хорт хавдрын хяналтын “Урьдчилан сэргийлэх-Дахин илрүүлэлтийн” системийг боловсронгуй болгох
Энэ төсөл нь Хавдар судлалын үндэсний төвийн хяналт болон бүртгэлийн системийг сайжруулахад чиглэн хэрэгжих бөгөөд өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээнд хурдан шуурхай бүртгүүлэх, эмчилгээ, биеийн эрүүл мэнддээ цаг алдалгүй хянах боломжтой болох юм.
6. Өрхийн газар тариалангийн үйлдвэрлэл ТББ-аас хэрэгжүүлэх Монгол Оёдол
Энэ төсөл нь Өвөрхангай аймгийн амьжиргааны түвшин доогуур өрхийн эмэгтэйчүүдэд эко бизнес эрхэлж, ажлын байр, орлогын эх үүсвэртэй болох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Оёдлын хаягдал материал, өөдөс ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг хэмжээний оёдлын бизнес эрхэлж, бүтээгдэхүүнээ зах зээлд зарах борлуулахад дэмжлэг үзүүлэх болно.
7. Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас хэрэгжүүлэх Булган суман дахь Хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ
Энэ төсөл нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, сэргийлэх чиглэлээр олон нийтийн дунд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг байгуулж, ажиллуулна.
8. Кристина Нобелийн Хүүхдийн сангаас хорих анги дахь хөвгүүдэд зориулсан тусгай мэргэжлийн сургалт
Уг төсөл нь хорих ангид байгаа хүүхдүүдэд туслах, түүнчлэн тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сурах орчин, мэргэжлийн сургалтаар ханган, төлөвшин нийгэмшихэд нь туслах зорилготой.
9. АШУҮИС-ын Яаралтай тусламж болон зайлшгүй мэс заслын тасагтай хамтарч Даланзадгад дахь Цогтцэцэций сум дундын эмнэлэг, БОЭТ-ийн чадавхийг нэмэгдүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах
Уг төсөл нь сум дундын эмнэлэгт мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, хэрэгцээтэй эмнэлгийн багаж хэрэгслээр хангах замаар Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр зорьж байна. Улаанбаатар хотын шилдэг эмч нар сумын эмнэлгүүдэд очиж мэс засал хийх, орон нутгийн эмч, сувилагчдыг дагалдуулан сургах, эмнэлгийн удирдамж, гарын авлага боловсруулан гаргаж, хангах болно
Бичил төслийн хөтөлбөр 2018-2019 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
Австрали Улсын Элчин Сайдын яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Сонгон шалгаруулалтад нийт 197 байгууллага оролцсоноос 8 байгууллага шалгарч төсөл хэрэгжүүлэх боллоо.
Шалгаруулалтад амжилттай оролцож, сонгогдсон найман байгууллага нь эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, гамшигтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа болон спортоор дамжуулж залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж буй төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл болж байгаа бөгөөд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ.
- Онцгой байдлын ерөнхий газар Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулж, шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангах, сургалтад хамруулах, бодлого, журам боловсруулах цогц үйл ажиллагаа бүхий төсөл хэрэгжүүлнэ.
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Мэс засал, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх төвөөс Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сургаж, ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлэх юм. Тус төсөл нь Австрали Улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Оюу Толгой, Говийн Оюу хөгжлийн сан, Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц хөтөлбөрийн нэг хэсэг юм.
- Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэх төслөөр Ханбогд, Хүрмэн сумын иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүрдэнэ. Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц хөтөлбөрийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болох энэ төслөөр хэт авиан зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэх бодит боломж бүрдэнэ.
- Монголын Хүйсийн тэгш эрхийн төв нь Орхон, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, нийгэм, цагдаагийн албаны ажилтнуудад хүйсэд суурилсан гэмт хэрэгтэй нэгдсэн байдлаар тэмцэх чиглэлээр сургалт, уулзалтууд зохион байгуулж, ийм гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүст туслалцаа үзүүлнэ.
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс хэрэгжүүлэх төслийн үр дүнд Мөрөн сумын 0-5 насны хүүхдийн түлэгдэлтийн түвшинг бууруулж, эмчилгээний чанарыг дээшлүүлнэ. Төслөөр эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, эмчилгээний зарим тоног төхөөрөмжөөр хангах, эцэг эх, сургууль, цэцэрлэг, олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв цус, шээсний суурь шинжилгээ хийх багаж төхөөрөмж, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсноор тус сумын 2200 иргэн сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болохоос гадна дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.
- ЛГБТ төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулна.
- Ноён спорт клуб Улаанбаатар хотын ерөнхий боловсролын зургаан сургуульд гар бөмбөг/волейбол/-ийн дамжаа хичээллүүлж 120 хүүхэд сургана. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэхүү сургалтад хамруулж, гар бөмбөгийн хичээл заах, сургах арга барилд 18 дасгалжуулагч багшийг мөн сургана.
Бичил төслийн хөтөлбөр (БТХ) 2018-2019
Бичил төслийн хөтөлбөрөөс санхүүжилт авахаар хүсэлт гаргасан бүх байгууллагад талархал илэрхийлье. Олон байгууллага хүсэлт гаргасан учир төслийн материалтай танилцаж, сонгон шалгаруулалт хийхэд арван долоо хоногийн хугацаа шаардагдахаар байна.
2018 оны 7 дугаар сарын сүүлээр сонгон шалгаруулалтад тэнцсэн хүсэлт гаргагч байгууллагуудтай Элчин сайдын яам хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах бөгөөд Элчин сайдын яамны вэбсайтаар дамжуулж олон нийтэд мэдээлнэ. Сонгон шалгаруулалтад тэнцээгүй байгууллагатай холбоо барихгүй болохыг мэдэгдье.
Бичил төслийн хөтөлбөр (БТХ) 2017-2018
Бичил төслийн хөтөлбөрт (БТХ) цаг заваа гарган хүсэлт гаргасан бүх байгууллагад талархал илэрхийлье. Хөтөлбөрийн санхүүжилт авахаар олон байгууллага хүсэлтээ гаргаж өрсөлдсөнөөс 10 байгууллага эцсийн байдлаар шалгараад байна.
Шалгаруулалтад тэнцээгүй хүсэлт гаргагчдад өгөх зөвлөмж
Шалгаруулалтад тэнцээгүй болон цаашид БТХ-ийн санхүүжилтэд хүсэлт гаргах байгууллагуудад төслийн сонгон шалгаруулалтын комисс дараах зөвлөмжийг өгч байна.
Үүнд:
1. Хүсэлтийн материалыг зөвхөн БТХ-ийн өргөдөл, хүсэлтийн цахим маягт ашиглан бөглөнө.
- БТХ-т Элчин Сайдын Яамнаас үүсгэсэн цахим системээр хүсэлтээ ирүүлэх бөгөөд хүсэлтийг цаасаар хүлээн авахгүй болно.
2. БТХ-т хүсэлт гаргахдаа цахим маягтын бүх хэсгийг бүрэн бөглөж, илгээх гэсэн сонголтыг дарж илгээнэ.
- Хүсэлт нь товч, тодорхой байна.
- Шийдвэрлэх асуудал, гарц шийдэл болон хэрхэн шийдэх арга замыг тодорхой дурдсан байна.
3. БТХ-ийн удирдамжийг сайтар уншиж танилцана уу.
- Цалин болон байнгын урсгал зардлыг хөтөлбөрөөс санхүүжүүлдэггүй бөгөөд цалин, урсгал зардал багтсан төслийн материалыг хүлээн авахгүй болно.
4. Нэг хөтөлбөрт зөвхөн НЭГ (1) хүсэлт гаргах боломжтой.
- Нэг ижил өргөдөл, хүсэлтийн материалыг хувилах байдлаар олшруулж илгээсэн тохиолдолд материалыг хүлээн авахгүй.
- Сонгон шалгаруулалт хийх явцад давтагдсан ижил материалтай танилцахад ихээхэн цаг хугацаа зарцуулахад хүрдэг.
5. Хүсэлт гаргагч нь тогтвортой үр дүнд хүрэхийн тулд холбогдох мэргэжлийн
байгууллагатай төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах тухайгаа тодорхойлох нь зүйтэй.
- Тухайн салбар, чиглэлийн удирдах байгууллага төслийн үйл ажиллагаанд хамааралтай тохиолдолд тэдгээрийн хамтын ажиллагааны талаар төслийн материалд дурдагдаагүй бол тухайн өргөдөл хүсэлт гаргагчийн материал сонгон шалгаруулалтад тэнцэх магадлал бага байдаг.
- Жишээ нь эрүүл мэндийн төслийн хувьд тухайн төслийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөн болохоо төслийн материалд танилцуулах шаардлагатай юм.
6. Өргөдөл хүсэлт гаргагч нь урт хугацааны тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
- Тоног төхөөрөмж худалдан авахаар санал оруулж байгаа бол тухайн тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу зохистой ашиглах, цаашид хэвийн ажиллагааг хангаж ажиллах баталгааг гаргасан байна.
- Санал оруулж буй төслийн үйл ажиллагаа нь зөвхөн тоног төхөөрөмж худалдан авахаас илүү өргөн хүрээнд хэрэгжих шаардлагатай юм.
7. Ашгийн төлөө байгууллагуудад БТХ-ийн санхүүжилт олгодоггүй.
Маш олон байгууллага өргөдөл хүсэлт гаргадаг учир сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүсэлт гаргагчтай эргэж холбогдох боломжгүй байдгийг анхаарна уу.
Бичил төслийн хөтөлбөр 2017-18 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
Төслийн нэр: “Монголын Крикет сонирхогчдын холбооны крикетийн спортын үйл ажиллагааг өргөжүүлэх төсөл” (спорт)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын крикет сонирхогчдын холбоо ТББ (вэбсайт: www.cricketmongolia.mn)
Төслийн танилцуулга: Энэ төсөл нь ерөнхий боловсролын зургаа, олон улсын хоёр сургуулийн хооронд тэмцээн зохион байгуулах, 8-16 насны 2000 хүүхдийг крикет тоглох боломжоор хангах, зуны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжлийг дэмжин крикетийн спортыг багийн нөхөрсөг спортын төрлөөр хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх юм.
Төслийн нэр: “Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинжуулалтын судалгаа” (бүх нийтийн эрүүл мэнд)
Хэрэгжүүлэгч байгууллага: Хавдрын үндэсний зөвлөл ТББ (www.cancercouncilmongolia.mn)
Төслийн танилцуулга: Энэ төслөөр таван бүсийн 19-20 насны охид, бүсгүйчүүдэд хийсэн хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын үр нөлөөний талаарх судалгаа, мэдээллийг нэгтгэх юм. Улмаар судалгаанд үндэслэн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор гарын авлага, материал боловсруулж, улс орон даяар түгээнэ.
Төслийн нэр: “Хүйсэд суурилсан хүчирхийллээс сэргийлэхэд өсвөр насны хөвгүүдийн оролцоог дээшлүүлэх” (хүчирхийлэлгүй нийгэм)
Хэрэгжүүлэгч байгууллага: “Хүчирхэг хөвгүүд” клуб (www.facebook.com/strongboysmongolia)
Төслийн танилцуулга: Өсвөр насны хөвгүүдийг хүйсэд суурилсан хүчирхийллээс сэргийлэх сургалтад хамруулна. Хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлох, түүнээс хэрхэн сэргийлэх талаар өсвөр насны хөвгүүдэд заах, хүчирхийллийн бус зан төлөв, хандлагад сургах, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор есөн сургуулийн нийгмийн ажилчдад сургалт явуулна. Сургууль тус бүрийн хөвгүүдийн клуб нь хүчирхийллийн эсрэг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, сурталчилгаа таниулгын ажил өрнүүлнэ.
Төслийн нэр: “Арьс шир боловсруулах өрхийн аж ахуйг дэмжих” (хөдөө аж ахуй)
Хэрэгжүүлэгч байгууллага: ФАРМ ТББ
Төслийн танилцуулга: Уг төслөөр зудад нэрвэгдсэн Өвөрхангай аймгийн нэн ядуу 27 айл өрхөд арьс шир боловсруулж өрхийн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Арьс шир боловсруулах арга, технологийг сайжруулж, өрхийн орлого нэмэгдүүлэх замаар тэдний амьдралд туслалцаа үзүүлнэ.
Төслийн нэр: “Эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх” онол практикийн бага хурал (хүний эрх)
Хэрэгжүүлэгч байгууллага: ЛГБТ Төв ТББ (вэбсайт: www.lgbtcentre.mn)
Төслийн танилцуулга: Төслөөр цөөнх иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр онол практикийн бага хурал зохион байгуулж, Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн ажилчдад цөөнхийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалт явуулна. Тус бага хурал нь ЛГБТ иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахтай холбогдуулан явуулж буй анхны томоохон арга хэмжээ болох юм.
Төслийн нэр: “Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж ‘брайл’ сурах бичиг хэвлүүлэх” (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо
Төслийн танилцуулга: Энэ төслөөр бага ангийн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан ‘брайл’ үсгээр бичсэн ном, сурах бичиг боловсруулж, хэвлүүлнэ.
Төслийн нэр: “Хүчирхийлэлгүй ирээдүй” (гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгэм)
Хэрэгжүүлэгч байгууллага: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ (http://www.safefuture.mn/)
Төслийн танилцуулга: Энэхүү төслөөр Улаанбаатар хотод байрлах түр хоргодох байрны хүчин чадал, тохижилтыг сайжруулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах ажилчдын чадавхыг сайжруулна. Хоргодох байрны нөхцөл сайжруулах, засвар хийх, ажилчдыг сургах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод мэргэжил, ур чадварын сургалт явуулна.
Төслийн нэр: “Хүүхдийн төлөө хамтдаа” (эрүүл мэнд)
Хэрэгжүүлэгч байгууллага: Цэргийн нэгдсэн госпиталын Хүүхдийн тасаг
Төслийн танилцуулга: Төслийн үр дүнд Цэргийн нэгдсэн госпиталын Хүүхдийн тасгийн тоног төхөөрөмж шинэчлэх, орны тоо нэмэгдүүлэх, эмч ажилчдад сургалт явуулах байдлаар эмнэлгийн хүчин чадал, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.
Төслийн нэр: “Шидэт тоосго” (хүрээлэн буй орчин: хог хаягдлын менежмент)
Хэрэгжүүлэгч байгууллага: Улаанбаатар хотын Хангарьд Ротари Клуб (www.facebook.com/Khangarid.Rotary)
Төслийн танилцуулга: Төслийн хүрээнд Цагаан давааны хогийн цэг дээрээс амьдралаа залгуулдаг Налайх дүүргийн нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд цаасан хог хаягдал, картон цаас дахин боловсруулж, түлш бэлтгэх талаар сургалт явуулж, жижиг цех ажиллуулахад нь дэмжлэг үзүүлнэ. Цаасан шахмал тоосго нь агаарын бохирдлыг бууруулахад тустай түлшний эх үүсвэр юм.
Төслийн нэр: “Яаралтай тусламж үйлчилгээний мэргэжлийн сургалт” (бүх нийтийн эрүүл мэнд)
Хэрэгжүүлэгч байгууллага: Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг (www.facebook.com/svkhbaatar.negdsenemneleg)
Төслийн танилцуулга: Энэ төслийг хэрэгжүүлснээр Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны дутагдлын эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээний чадавх, хүртээмж сайжирна. Эмнэлгийн эмч, сувилагч нарт зүрх судасны яаралтай тусламжийн мэргэжлийн сургалт явуулж, сургалтад шаардлагатай төхөөрөмж хэрэгслээр хангана.
2016-2017 онд сонгогдсон БТХ-ийн төслүүд
- Төслийн нэр: “Ирээдүйн найдвар” төсөл (хөдөө аж ахуй)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Өрхийн Хөдөө Аж Ахуйн Нөөц ТББ (цахим хуудас: www.farm.mn)
Төслийн танилцуулга: Уг төслөөр Өвөрхангай аймгийн 25 өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийг ногоо тарихад нь тусалж, тогтвортой амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
- Төслийн нэр: Хүний хөхөнцөр вирусын судалгаа (нийгмийн эрүүл мэнд)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Үндэсний Хавдрын Зөвлөл ТББ (www.cancercouncilmongolia.mn)
Төслийн танилцуулга: Төсөл Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 19-20 насны охид бүсгүйчүүдэд тарьсан ХХВ-ийн вакцины нөлөөллийн тухай мэдээллийг цуглуулах үйл ажиллагааг өргөжүүлнэ. Уг үйл ажиллагаа нь Монгол улсад умайн хүзүүний хавдрыг бууруулах буюу урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, энэ чиглэлээр баримтлах бодлогод ашиглах нотолгоо, мэдээллийг өгнө.
- Төслийн нэр: “CheckMyService гар утасны хэрэглээний програм ашиглан бүх нийтийн үйлчилгээг сайжруулах” төсөл (засаглал)
Хэрэгжүүлэгч байгууллага: Ардчилал, Боловсролын Төв ТББ (www.demo.org.mn)
Төслийн танилцуулга: Уг төсөл нь үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ өгөх боломж олгодог гар утасны шинэ хэрэглээний програм турших байдлаар иргэд ба Улаанбаатар хотын захиргааны хооронд ил тод харилцаа холбоог бэхжүүлснээр нийтийн үйлчилгээг сайжруулахыг зорьж байна.
- Төслийн нэр: “Орон нутгийн залуучуудын сайн сайхныг дэмжих, сагсан бөмбөг тоглох боломжоор хангах” төсөл (спорт)
Хэрэгжүүлэгч байгууллага: Сагсан бөмбөгийн ТОББ клуб ТББ-ын дасгалжуулагч
Төслийн танилцуулга: Төсөл Хэнтий аймгийн алслагдсан нутагт ядуу, эмзэг өрхийн хүүхдүүдэд зориулж, сагсан бөмбөгийн талбай засаж, спортын хувцас, тоноглол өгч, сагсан бөмбөгийн уралдаан зохион байгуулна.
- Төслийн нэр: “Хаягдал сонин ашигладаг цаасны урлал үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл (хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орлого бий болгох)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо (www.wheelchairusers.mn)
Төслийн танилцуулга: Төсөл тэргэнцэртэй тавин эмэгтэй болон тэргэнцэртэй хүүхэд бүхий эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлнэ. Уг төслөөр эдгээр эмэгтэйчүүдэд бизнесийн менежмент, хаягдал сонин ашиглан эд зүйл хийх ур чадвар зааж сургаснаар өрх гэртээ эдийн засгийн хувьд бие дааж, тогтвортой орлого бий болгоход нь тусална.
- Төслийн нэр: “Хамгааллын сүлжээний төлөөх түншүүд” төсөл (гэр бүлийн хүчирхийлэл)
Хэрэгжүүлэгч байгууллага: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ (www.safefuture.mn)
Төслийн танилцуулга: Уг төслөөр байгууллага, ажилчдын эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гэр бүлийн хүчирхийллээс илүү сайн хамгаалах чадавхыг бэхжүүлнэ.
- Төслийн нэр: “Хөвсгөл нуур, байгалийн цогцолборт газрын иргэдийн дунд залуу байгаль хамгаалагчдыг хөгжүүлэх, оролцоог дээшлүүлэх” (байгаль орчин)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монгол Экологи Төв ТББ (www.mongolec.org)
Төслийн танилцуулга: Төслөөр Хатгал, Ханх тосгодын сургуулийн хүүхдүүдийг сургаж, “байгаль хамгаалагч”-аар ажиллуулснаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчныг хамгаалах юм. Уг байгалийн цогцолборт газар нь Монголын ус, биологийн төрөл зүйлийн стратегийн чухал ач холбогдолтой нутаг билээ.
- Төслийн нэр: “Хаягдал, дахиврын ногоон зам боловсролын төв” (байгаль орчин: хог хаягдлын менежмент)
Хэрэгжүүлэгч байгууллага: Хангарьд Ротари Клуб (www.facebook.com/Khangarid.Rotary) Австралийн KESAB-тай хамтран
Төслийн танилцуулга: Уг төслөөр 9-р сургуулийн багш нар, сурагчдыг Улаанбаатарт Үндэсний Боловсролын Их Сургуульд байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулах тухай сургалтад хамруулна. Аль аль байгууллага дээр хог хаягдлыг дахин боловсруулах төв байгуулна.
- Төслийн нэр: “Харааны бэрхшээлтэй болон хараагүй хүүхдүүдэд сургуулийн орчны баримжаа олгох анги байгуулах” (хөгжлийн бэрхшээл)
Хэрэгжүүлэгч байгууллага: Үндэсний хэмжээнд харааны бэрхшээлтэй болон хараагүй хүүхдүүдэд зориулж 116-р сургууль ажиллана.
Төслийн танилцуулга: Уг төслөөр 116-р сургууль дээр хараагүй хүүхдүүдэд Улаанбаатар хотоор хэрхэн явах тухай заах анги байгуулна. Энэхүү тусгай өрөө нь хараагүй хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулахад тус дөхөм болно.
- Төслийн нэр: “Монгол скаутын залуучуудад туслах чадавхыг нэмэгдүүлэх” төсөл (залуучуудыг хүчирхэгжүүлэх)
Хэрэгжүүлэгч байгууллага: Австралийн Скаутын холбоо (цахим хуудас: www.scouts.com.au)
Төслийн танилцуулга: Уг төсөл Монголын Скаутын кэмп дээр саравч барьж, австрали, монгол скаутуудын хоорондын түншлэлийг хөхиүлэн дэмжинэ.