Австралийн үндэсний галерейнүүд
Австралийн үндэсний галерей
Үндэсний галерейн үзмэрүүд нь Австралийн үндэсний цуглуулгын нэг хэсэг юм. Австрали, Уугуул иргэд, Торрес Стрэйт арлынхан, Ази, Европ, Америкийн урлаг гэсэн дөрвөн үндсэн хэсэгт хуваагдах нийт 160 гаруй мянган байнгын үзмэртэй.
Холбоо барих
Ажлын цаг: Өдөр бүр 10.00-17.00 (Зул сарын баяраар амарна.)
Ерөнхий мэдээлэл: +61 2 6240 6411
Байршил: Канберра, Паркс. Паркс Плэйс
Тасалбар: Тасалбар үнэгүй. Тусгай үзэсгэлэн, арга хэмжээ тусдаа үнэтэй байж болно.
Цахим хуудас: www.nga.gov.au
Викториягийн үндэсний галерей
Викториягийн үндэсний галерей нь Австралийн хамгийн эртний, мөн хамгийн олон үзэгчтэй галерей юм. Гайхалтай хоёр барилгыг дамжин орших Викториягийн үндэсний галерей нь бүс нутаг дахь хамгийн гайхалтай урлагийн бүтээлийн цуглуулгатай. Хэдэн мянган жилийн настай, баялаг санаа, төрөл бүрийн дэг, хэв маяг бүхий 70 гаруй мянган үзмэртэй. Тус галерейд олон улсын болон орон нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн, тусгай арга хэмжээ, хувцас загвар, дизайн, уран барилга, хөгжим, бүжиг гэх мэт янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Холбоо барих
Ажлын цаг: Мягмар гарагаас бусад өдрүүдэд 10.00–17.00 цагийн хооронд ажиллана. Сайн Баасан гарагийн бүх нийтийн амралтын өдөр болон Зул сарын баяраар амарна.
Ерөнхий мэдээлэл: +61 3 8620 2222
Байршил: Килда Рөүд гудамж 180. Мелбурн хот.
Тасалбар үнэгүй.
Цахим хуудас: www.ngv.vic.gov.au
Нью Сауд Уэлсийн арт галерей
Нью Сауд Уэлсийн арт галерей нь Австралийн тэргүүлэх музейнүүдийн нэг юм. Жил бүр нэг сая гаруй хүн тус музейн Австрали, уугуул иргэд, Европ, Ази, контемпорари урлагийн танхим дахь гайхалтай цуглуулга, үзмэрийг үзэж сонирхдог байна. Хотын төвөөс алхаад очиход арван тавхан минутын зайд орших энэхүү томоохон галерейд та Австрали болон олон улсын уран бүтээлчдийн үзмэр, бүтээлийг үзэж сонирхохоос гадна Сиднейн усан онгоцны зогсоол, боомтыг тольдон харах боломжтой. Жил бүр энэ галерейд Арчиболд Прайз, АРТЭКСПРЕСС зэрэг гуч гаран тусгай үзэсгэлэн зохион байгуулагддаг.
Холбоо барих
Ажлын цаг: Өдөр бүр 10.00-17.00 (Зул сарын баяраар амарна)
Галерейн дэлгүүр 10.00-16.45; Лхагва гарагт 21.00 цаг хүртэл ажиллана.
Ерөнхий мэдээлэл: +61 2 9225 1700
Байршил: Сидней хот, Домэйн; Урлагийн галерейн зам
Тасалбар үнэгүй. Тусгай үзэсгэлэн, арга хэмжээ тусдаа үнэтэй байж болно.
Цахим хуудас: www.artgallery.nsw.gov.au
Өмнөд Австралийн урлагийн галерей
Аделайдын урлагийн өргөн чөлөөний төв хэсэгт орших Өмнөд Австралийн урлагийн галерей нь Австралийн гайхамшигт урлагийн цуглуулгын өлгий юм. Австрали, Европ, Хойд Америк, Азийн уран бүтээлчдийн нийт 38 мянган гайхалтай бүтээлийн цуглуулгыг үзэж сонирхохоор тус музейд жилд хагас сая гаруй хүн ирдэг.
Холбоо барих
Ажлын цаг: Өдөр бүр 10.00-17.00 (Зул сарын баярын өдөр амарна)
Ерөнхий мэдээлэл: +61 8 8207 7000
Байршил: Аделайд, Хойд дэнж
Тасалбар үнэгүй. Зарим тусгай үзэсгэлэн, арга хэмжээ тусдаа үнэтэй байж болно.
Цахим хуудас: www.artgallery.sa.gov.au
Баруун Австралийн урлагийн галерей
1895 онд байгуулагдсан Баруун Австралийн урлагийн галерей нь Пертийн соёлын төвийн зүүн өмнөд хэсэгт орших соёлын өв болсон гурван барилга дамжин байрладаг. Галерейн үзмэрт үндэсний урлагийн цуглуулга, тэр дундаа уугуул иргэдийн урлагийн сор болсон бүтээлүүд багтдаг. Австрали болон Энэтхэгийн далай даган орших нутаг орнуудын бүтээлийг голчлон цуглуулдаг энэ галерей нь баруун Австралид оршдог. Дэлхийн гайхамшигт соёлын олон төвтэй ойр байрладаг нь галерейн хөтөлбөр, үзэсгэлэн, цуглуулга, арга хэмжээ зохион байгуулахад давуу тал болдог байна.
Холбоо барих
Ажлын цаг: Мягмар гарагаас бусад өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллана. Сайн Баасан гарагийн бүх нийтийн амралтын өдөр, Анзак буюу Австрали, Шинэ зеландын хамтарсан зэвсэгт хүчний өдөр, Зул сарын баярын өдрүүдээр тус тус амарна.
Ерөнхий мэдээлэл: +61 8 9492 6622
Байршил: Пертийн Соёлын төв
Тасалбар үнэ төлбөргүй хэдий ч сайн дураараа хандив өргөж болно.
Цахим хуудас: www.artgallery.wa.gov.au
Хойд нутгийн уран зургийн галерей, музей
Хойд нутгийн уран зургийн галерей, музей нь “Toп энд”-ийн соёл, урлагийн томоохон төлөөлөл болсон байгууллага билээ. Дарвин дахь Арафура тэнгисийг тольдон орших энэ галерей, музей нь урлаг соёл, шинжлэх ухааны гайхалтай цуглуулгатайгаас гадна судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсад нэр хүндтэй байгууллага юм.
Жил бүр тус галерей, музей нь сор болсон урлагийн бүтээлийн цуглуулга бүхий суурин үзэсгэлэн гаргахын зэрэгцээ Австралийг тойрон аялж, үзмэрүүдээ олон нийтэд үзүүлдэг. Австралид хамгийн нэр хүндтэйд тооцогдох Телстра үндэсний уугуул иргэд, Торрес Стрэйт арлынхны урлагийн шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолыг мөн энд зохион байгуулдаг.
Холбоо барих
Ажлын цаг: Даваа - Баасан. 09.00-17.00.
Бямба, Ням гараг, олон нийтийн амралтын өдрүүдээр 10.00-17.00 цаг
Зул сар, Зул сарын дараах өдөр, Шинэ жилийн баярын өдөр, “Cайн Баасан гараг”-ийн баярын өдрүүдээр амарна.
Ерөнхий мэдээлэл: +61 8 8999 8264
Байршил: Дарвин, Гаарденс, Коонөчөй гудамж 19
Цахим хуудас: www.magnt.net.au
Куинслэндийн уран зургийн галерей |Модерн арт галерей
Брисбаны урлагийн амьдралыг чимсэн Куинслэндийн уран зургийн галерей, Модерн арт галерей нь онцгой содон мэдрэмжийг үзэгч олонд төрүүлдэг. Түүхэн болон контемпорари уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн тавьсан Австралийн болон олон улсын үзэсгэлэн, олон талт хөтөлбөрүүдээрээ дамжуулан, урлаг ба хүмүүсийг хооронд нь холбох зорилготой.
Куинслэндийн арт галерей, Модерн арт галерейд орших Хүүхдийн урлан бүтээх төв нь бүх насныханд зориулсан сонирхолтой үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулдаг. Тус галерейд байрлах кино театр нь нэр хүндтэй уран бүтээлчдийн туурвисан киног олон нийтэд толилуулдаг байна.
Холбоо барих
Ажлын цаг: Өдөр бүр 10.00-17.00. Зул сарын баярын өдөр, Сайн Баасан гарагийн бүх нийтийн амралтын өдрөөр амарна. Анзак буюу Австрали, Шинэ Зеландын хамтарсан зэвсэгт хүчний өдөр 12 цаг хүртэл ажиллана.
Тасманийн музей, арт галерей
Тасманийн арт галерей, музейд уран зургаас гадна музейн үзмэрүүдийг дэлгэн харуулсан байдаг. Энэ музей, галерей нь Тасманийн байгаль, соёлын өвийн онцлогийг тусгасан хатаамал ургамлын цуглуулгатай. Австралийн хоёр дахь эртний музейд тооцогддог ба түүхэн ач холбогдол бүхий газарт байрладаг юм. Тус галерей, музей нь 800 гаруй мянган чулуужсан үлдэгдэл, эд олдворын зүйлс, урлагийн бүтээлийн үзмэртэй.
Холбоо барих
Ажлын цаг: Даваа гарагаас бусад өдөр 10.00-16.00 цагт нээлттэй.
Тасалбар үнэгүй. Зарим тусгай үзэсгэлэн, арга хэмжээ тусдаа үнэтэй байж болно.
Ерөнхий мэдээлэл: +61 3 6165 7000
Байршил: Тасмания, Хообөт, Данн Плэйс
Цахим хуудас: www.tmag.tas.gov.au