'Хил хязгааргүй Австрали' боловсрол
Хил хязгааргүй Австрали боловсролын үзэсгэлэн нь Австрали Улсын Засгийн газраас Австралийн боловсролын салбарыг Монгол Улсад сурталчлах хамгийн том арга хэмжээ юм. Уг үзэсгэлэн нь Австралид суралцахад шаардлагатай бүхий л мэдээллийг Австралийн боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж авах боломжийг оюутан сурагчид, тэдний эцэг эхчүүдэд олгодог юм. Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй боловсролын үзэсгэлэнгийн арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.
Австрали улсад 23 сая хүн ам оршин суудаг ч гадаад оюутны тоогоор дэлхийд гуравт буюу Их Британи, АНУ-ын дараа ордгийг та мэдэх үү? Дэлхийн шилдэг 100 их сургуулийн долоо нь Австрали улсад байдаг. Австрали Улсын 1,100 боловсролын байгууллага 22,000 гаруй төрлийн сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Үндэсний дээд боловсролын тогтолцооны Universitas 2018 U21 зэрэглэлийн аравт буюу Герман, Франц, Япон улсын өмнө жагсдаг. Австрали улс монгол оюутнуудын сонгон суралцах хүсэл сонирхлыг татсан улс орон болсоор байна. Австралид суралцах монгол оюутны тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 300 гаруй Монгол оюутан Австралийн их дээд сургуульд элссэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсчээ. Өнөөдөр Австрали Улсад 6000 гаруй монгол оюутан суралцаж байна.
Зэрэглэл өндөр, чанартай сургалт, хөтөлбөрөөс гадна оюутнуудын сонирхлыг татах олон давуу тал Австрали улсад бий. Үүнд:
- Оюутанд ээлтэй дэлхийн шилдэг 30 хотын дөрөв нь Австралид байдаг. www.topuniversities.com
- Австрали улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийд есдүгээр байранд ордог. www.prosperity.com/ranking.aspx
- Чанартай боловсрол эзэмшихэд бусад улс орон, тухайлбал АНУ-тай адил өндөр өртөгтэй байдаггүй.
- Амьжиргааны өртөг бусад олон улс оронтой харьцуулахад харьцангуй бага бөгөөд 2016 оны судалгаагаар Австралийн хотуудыг амьжиргааны өртөг дэлхийн бусад олон хотоос хямд гэж тодорхойлжээ. Австралид суралцаж төгссөний дараа Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа 2,5 сая гаруй төгсөгчтэй холбогдох боломжтой.
Австрали улсад суралцахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.studyaustralia.gov.au/ цахим хаягаар орж үзнэ үү.