Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Тусламжийн хөтөлбөрүүд

Монгол улсад үзүүлж байгаа Австралийн Тусламжийн хөтөлбөрийн тойм

Австралийн Засгийн газар 2018-2019 онд Монгол улсад нийт 9,6 сая долларын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлнэ. Энэ нь Гадаад хэрэг, худалдааны яамнаас хоёр талт хамтын ажиллагааны шугамаар Монгол улсад үзүүлж байгаа санхүүжилтийн 5.9 сая доллар орсон дүн юм.

Монгол улсын эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнийн мөчлөгийг дагасан байдалтай, ашигт малтмалын үнэ өсөх, буурах, хувийн хэвшлээс уул уурхайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаас хамааралтай байна. Уул уурхайн салбар эдүгээ ДНБ-ий 20% буюу экспортын ихэнх хувийг бүрдүүлж байгаа бөгөөд менежментийг нь сайн явуулж чадвал тухайн улсад нүүрлэж буй ядуурлын түвшинг бууруулах гол үүрэг гүйцэтгэж чадахаар байна. Австралийн тусламжийн хөтөлбөр уул уурхайн нөөцөд тулгуурласан өсөлт ард иргэдэд ашиг тусаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг сайн засаглалтай, үр ашигтай улсын ба хувийн хэвшлийг хөхиүлэн дэмжихэд чиглэдэг. Бид Австралийн харьцангуй давуу тал эдэлдэг чиглэлд, Монгол улсын Засгийн газрын тодорхойлсон хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөрөнгө оруулдаг.

Монгол улсын уул уурхайн салбарын хурдацтай хөгжил улсын ба хувийн хэвшлийн хүний нөөцөд ачаалал өгч байгаа. Бизнесийн байгууллагын хувьд чадварлаг ажилтнуудыг татаж, тогтвор суурьшилтай ажиллуулах нь нэн тэргүүний зорилт болно. Гэхдээ Монгол улсын боловсролын салбар өрсөлдөөнт эдийн засгийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна.

Эдгээр шалтгааны улмаас хоёр талын хөтөлбөрөөр хүний нөөцийн хөгжил ба ашигт малтмал гэсэн хоёр салбарт тусламж үзүүлэхээр шийдсэн. Тусламжийн хөтөлбөрөөр засаглал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа арилжааны томоохон шийдвэрийг оновчтой, хурдан гаргах боломжийг нэмэгдүүлэх тулд тусламжийн дүнгээс хэд дахин их ашиг тус авчрах үнэ цэнэтэй. Дүрэм журам ил тод, тогтвортой байх нь бизнесийн хөрөнгө оруулалтад ашигтай бөгөөд аль аль Засгийн газарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөгжил цэцэглэлд чиглүүлж, тусламж үзүүлэх боломж олгох юм.

Австрали улсаас Монгол улсад үзүүлж буй тусламж хоёр үндсэн зорилт дэвшүүлсэн. Үүнд:

Зорилт 1: Монгол улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн боловсон хүчнийг илүү сайн үйлчилгээ үзүүлэх ур чадвар, мэргэшлийн зэрэглэлтэй болгох.

Австрали улс монголчуудын боловсрол эзэмших боломжийг өргөтгөхийн тулд дараах байдлаар ажиллаж байна.

  • Австрали улсад төгсөлтийн дараах боловсрол эзэмших тэтгэлэг олгосноор Монгол улсын төр засаг, хувийн хэвшлийн чадавх бэхжүүлэх,
  • Аж үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажилчдыг бэлтгэх зорилгоор барилга, механик инженерийн салбарт монгол залуучуудын техникийн ур чадварыг бэхжүүлэх.

Зорилт 2: Сайн засаглалтай уул уурхайн салбараас нийт монголчууд ашиг хүртэх.

Уул уурхайн салбар ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, томоохон цар хүрээтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт татсанаар Монгол улсын орлогыг доод-дундаж түвшинд хүргэсэн. Сайн засаглалтай, байгаль орчин, нийгэмд ээлтэй уул уурхайн салбар нь ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжинэ. Австрали Улсын хуримтлуулсан арвин туршлага, ур чадвар уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг илүү тогтвортой, тэгш болгоход туслан салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлж Монгол улсад ашиг тус авчрах юм.

 

Нэмэлт мэдээлэл

Тусламжийн хөтөлбөрийн тухай мэдээллийн хуудсыг эндээс татаж авах боломжтой.

Монгол улсад үзүүлж байгаа Австралийн Тусламжийн хөтөлбөрийн тухай нэмэлт мэдээллийг Гадаад хэрэг, худалдааны яамны цахим хуудаснаас үзэхээр бол энд дарна уу. Хэрэгцээт мэдээллийг татаж авах боломжтой.

 

Тодорхой сэдвээр нэмэлт мэдээлэл авахаар бол доорх холбоосоор орж үзнэ үү.

Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр

Австралид төгсөгчид

Aвстрали, Монголын олборлох салбарын хөтөлбөр

Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр

Техник, мэргэжлийн боловсрол

Бичил төслийн хөтөлбөр (БТХ)

Aвстралийн богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр

Шинэ Коломбо Төлөвлөгөө