Хэргийг түр хамаарагч Лалита Капур
Лалита Капур нь Австралийн мэргэжлийн дипломатч бөгөөд одоогоор Австрали Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагчийн үүргийг гүйцэтгэж байна. Тэрээр 2022-2025 онд Австрали Улсаас Шри Ланка Улсад суугаа Дээд Комиссарын орлогчоор ажиллаж байсан ба Австралийн Засгийн газрын гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан өргөн туршлагатай. Өмнө нь Энэтхэг-Номхон далайн стратеги ба гео-эдийн засгийн хэлтсийн захирал, Үндэсний Тагнуулын Албаны Зүүн Азийн ахлах шинжээч (томилолтоор), Шри Ланка ба Мальдивын асуудал хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байв. Түүнчлэн Европын Холбоо, Индонез, Энэтхэгтэй байгуулсан Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн хэлэлцээний багт ажиллаж байсан туршлагатай. Хатагтай Капур өмнө нь Бразил Улсад дипломат алба хашиж байсан бөгөөд португал, испани хэлтэй. Тэрээр Оксфордын Их Сургуулиас Төрийн бодлогын магистр, UNSW Sydney их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан.
