Шинэ мэдээ
Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.
Хэвлэлийн мэдээтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Australia Awards Fellowships хөтөлбөр
Australia Awards Fellowships - 18 дахь удаагийн хөтөлбөр албан ёсоор нээгдсэн бөгөөд Австрали дахь танай түнш байгууллага дээрх хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах боломжтой боллоо.
Australia Awards Fellowships хөтөлбөр нь Австралид суралцах, судалгааны ажил хийх болон мэргэжил дээшлүүлэх богино хугацааны боломжийг Австрали дахь түнш байгууллагыг түшиглэн олгох юм.
Энэ жилийн хөтөлбөр дараах зургаан сэдвийг онцлон авч үзнэ, үүнд: уур амьсгалын өөрчлөлт ба түүнд дасан зохицох, жендерийн тэгш байдал ба нийгмийн хүртээмжтэй байдал, эрүүл мэнд ба эрүүл мэндийн аюулгүй байдал, цахим эдийн засаг, кибер ба критикал технологи, далайн асуудал болон цэнхэр эдийг засаг, дэд бүтэц ба зам харилцаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, өргөдөл гаргах (жич: зөвхөн Австрали Улсын хуулийн этгээд байгууллага гаргах эрхтэй) бол доорх холбоосоор орно уу.
Бичил төслийн хөтөлбөр 2021-2022 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
Австралийн Элчин Сайдын Яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2021-2022 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Нийт 10 байгууллага шалгарч, эрүүл мэнд, хүний эрхийг хамгаалах, Гамшгаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, Гэр бүлийн хүчирхийллийг үгүй болгох, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжил зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боллоо.
“Жил тутам зарлан хэрэгжүүлдэг бичил төслийн хөтөлбөр нь Монгол Улсад ядуурлыг бууруулах, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодит үр дүн гаргахад байгууллагууд, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлж байна” хэмээн Хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон хэлэв.
Олон байгууллага нийгэмд чухал хэрэгцээтэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг бөгөөд 10 байгууллагын хичээл зүтгэлд хувь нэмэр оруулж байгаадаа Элчин сайдын яам баяртай байна.
Шалгаралтанд амжилттай оролцож, сонгогдсон байгууллагуудыг ЭНД дарж үзнэ үү.
Австрали Улс, Азийн сан хамтран монгол эмэгтэй бизнес эрхлэгчдийг КОВИД-19 цар тахлын үеэр дэмжих хөтөлбөрийг эхлүүллээ
Австрали Улс, Азийн сан хамтран Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, КОВИД-19 цар тахлын улмаас тэдэнд тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой 391,000 австрали долларын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Тус хөтөлбөр нь Австрали Улсын “Түншлэлд суурилсан сэргэлтийн төлөвлөгөөний” хүрээнд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад ажиллаж амьдарч байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих юм.
ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.
Бичил төслийн хөтөлбөр 2020-2021 оны шалгаруулалтад сонгогдсон төслүүд
2020-21 санхүүгийн жилд Бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авсан арван байгууллагад баяр хүргэе.
Энэ жил Бичил төслийн хөтөлбөрт санхүүжилт хүссэн өргөдөл гаргасан бүх байгууллагад талархал илэрхийлье. Бид нийтдээ 122 өргөдөл хүлээж авсан. Өндөр өрсөлдөөнтэй явагдсан сонгон шалгаруулалтын үеэр төслөө чин сэтгэлээсээ танилцуулсан хүн бүрд талархаж байна.
Хэрэгжих төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Шалгарсан төслүүд:
- “Ойн түймрийн эрсдэлийг бууруулах” - Булган аймгийн Онцгой байдлын газар
- “Банхар” урлагийн сэтгэл заслын шинэлэг арга хэрэгслээр хүүхдүүдийг эрх мэдэлжүүлж, хөгжүүлэх - Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо
- “Миний хувийн халдашгүй орон зай” хэмээх гэр бүлийн ба жендерт суурилсан хүчирхийллийн талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх - Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
- ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвөөс хөдөө орон нутагт яаралтай ба мэс заслын мэргэжлийн үйлчилгээ хүртэх боломжийг олгох - Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан уран зохиолын ном” - Монголын хүүхдийн уран бүтээлчдийн Эвт үзэг төв
- “Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх” - Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб
- “Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуучуудыг Монголын тогтвортой хөгжилд оролцуулах” - Монголын Экологийн Төв
- Монголын эрүүл мэндийн гүйцэтгэлийн хүрээ ба тайлан гаргах платформыг хөгжүүлэх төсөл - Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Трансперэнси Интернэшнл Монгол ба Австралийн Эрүүл мэнд, халамжийн хүрээлэн
- “Иргэдийн дунд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, дуудлага өгөх, сануулах тогтолцоог бэхжүүлэх” - Хавдар судлалын үндэсний төв
- “Эмзэг эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах, боловсрол, нийгмийн харилцааг сайжруулах” – AFIM Mongolia
Австралид төгсөгчдийн түүхээс
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дижитал маркетинг нэвтрүүлэх нь
Дэлхий даяар Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид олон салбар чиглэлээр эерэг өөрчлөлтүүдийг өрнүүлсээр байна. Эдгээрийн дундаас онцлох нэгэн Монгол төгсөгч бол Баасанхүүгийн Сарантуяа юм. Тэрээр Монгол улсын жижиг, дунд үйлдвэрүүдэд (ЖДҮ) дижитал маркетингийн боломжуудыг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулж буй нэгэн юм. Монгол Улсад ЖДҮ нь нийт аж ахуйн нэгжийн 98 хувийг бүрдүүлдэг бөгөөд зах зээлд бүрэн нэвтрэхэд санхүүгийн хүртээмж, дижитал маркетингийн систем хөгжөөгүй гэх мэт олон бэрхшээлүүдтэй тулгардаг.
ЖДҮ-ийн бүтцийг илүү сайжруулан хөгжүүлэх, маркетингийн стратегийг шинээр бий болгох нь бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын болон дотоодын зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ таниулах ач холбогдолтой юм. Б.Сарантуяа нь ментор хөтөлбөрөөр дамжуулан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурээнд олж авсан мэдлэг туршлагаа зарим дотоодын ЖДҮ эрхлэгчид болон төрийн байгууллагуудын түншүүдтэйгээ хуваалцан ажиллаж байна. Жишээлбэл: “Booklo”-цахим номын дэлгүүр, “Үр минь”-хүүхдийн хувцас үйлдвэрлэл, “Хүүгийн гутал” - арьсан гутлын үйлдвэрлэл, Торхондой - модон торх болон модон эдлэл үйлдвэрлэл зэрэг бизнес эрхлэгч нартай туршлагаасаа хуваалцжээ.
Дэлгэрэнгүй : ЭНД дарж үзнэ үү
Монгол Улс, Австрали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улс, Австрали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Талууд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд гарсан амжилт ололтыг дүгнээд ирэх 2019 онд хүрэх зорилтуудыг тодорхойлов.
Өмнөговь аймгийн Политехникийн Коллежид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүллээ
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Австралийн тусламжийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Өмнөговь аймгийн Политехникийн Коллежид “Мэргэжлийн боловсрол, сургалтын хамтарсан хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Бичил төслийн хөтөлбөр 2018-2019 онд найман төсөл санхүүжүүлнэ
Австрали Улсын Элчин Сайдын яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Сонгон шалгаруулалтанд нийт 197 байгууллага оролцсоноос 8 байгууллага шалгарч төсөл хэрэгжүүлэх боллоо.
-------------------
Австралийн тусламжийн хөтөлбөр болон Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг доорх холбоосуудаар орж үзнэ үү.
- Австрали улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн хөтөлбөр
- Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
- Олборлох салбарууд
Гадаад хэргийн сайд, Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны талаарх сүүлийн үеийн мэдээллийг доорх вэбсайтуудаас үзэх боломжтой.
- Гадаад хэрэг, худалдааны яам
- Австрали улсын Гадаад хэргийн сайд
- Австрали улсын Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд