Цагаачлал, виз
Шинэ Зеландын иргэдээс бусад бүх аялагч Австралийг зорихоосоо өмнө виз, эсвэл аялах зөвшөөрөл авсан байх ёстой. Та энд дарж, Австралийн визний мэдүүлгийг хэрхэн, хаана бүрдүүлэх талаар сонирхоно уу.
Аялал жуулчлал
Австралийн аялал жуулчлалын australia.com цахим хуудсаар зочилж, аяллын төлөвлөгөөгөө гаргаарай. Энэ цахим хуудсанд төлөвлөгөө гаргахад тань тус болох зүйлс, янз бүрийн газар орны 2,000 зураг, ханш хөрвүүлэгч, газрын зураг, аяллын маршрут, амралтын багц, аяллын компани, мэргэжилтний жагсаалт зэрэг олон мэдээлэл багтсан байгаа. Энэ цахим хуудас есөн хэл дээр хийгдсэн.
Жуулчдад зориулсан татвар буцаан олголтын схем
Жуулчдад зориулсан татвар буцаан олгох схемийн хүрээнд Австралиас худалдан авсан вино, тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд төлсөн үнийн дүнгээс татварын хэмжээг эргүүлэн авч болдог. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Анхлан зорчигчдод
Австрали улсад дөнгөж хөл тавьсан иргэдэд зориулсан мэдээллүүд: иргэншил, эрүүл мэнд, цагаачдад зориулсан тусламжаас эхлээд ажлын нөхцөл, Австралид амьдрах орон сууц, байшин худалдан авахад анхаарах зөвлөмжийг энд дарж үзнэ үү.
Хил, хорио
Австралийн Гаалийн үйлчилгээний байгууллага Австралийн хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, тус улсын хилээр иргэд орж гарах болон, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хариуцдаг.
Гадаад зорчигчдод зориулсан мэдээлэл. Та эндээс хил гаалиар ямар төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж болох, гаалийн деклараци, шалгалтын мэдээллүүд, мөн хориотой бүтээгдэхүүн авч орохоор завдсан, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд юу болох, хураагдсан бараа бүтээгдэхүүнийг хэрхдэг, Австрали улс руу юу шуудангаар илгээж болохгүй талаар мэдэж авна.
Австрали дахь гадаадын элчин сайдын яамд, консулын газрууд
- Улс орнууд дахь Элчин сайдын яамд (Цагаан толгойн жагсаалтаар)
Ажил эрхлэх
-
Манай элчин сайдын яам иргэдийг Австралид ажилд ороход зуучилдаггүй болно.
- Энд дарж Австралид зорчих талаар мэдээлэл авна уу.
