Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Элчин сайд

Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд

Эрхэмсэг ноён Жон Лангтри

Товч намтар

Ноён Лангтри нь Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд (ГХХЯ) урт хугацаанд ажиллаж буй ахлах мэргэжлийн ажилтан юм. Тэрээр 2013-2015 онд ГХХЯ-ны Зүүн Хойд Азийн асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ноён Лангтри өмнө нь Берлин дэх Австрали улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хонг Конг дахь Австрали улсын Ерөнхий консулын газарт Дэд консул, Токио дахь Австрали улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Бээжин дэх Австрали улсын Элчин сайдын яамны Гурав/Хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Ноён Лангтри Канберра хотод Зүүн Азийн газарт Туслах нарийн бичгийн дарга, Дипломат аюулгүй байдлын асуудал хариуцсан хэлтсийн дарга, Менежмент, корпорейт стратегийн хэлтэст захирал, Азийн төслийн хэлтэст Хонг Конг, Макао, Тайван хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан.

Ноён Лангтри Токиогийн гадаад судлалын их сургуулийн Бакалаврын зэрэгтэй.