Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Шинэ мэдээ

Австралийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Австрали, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. 

 

Австралийн ЗГ-ын тэтгэлгийн өргөдөл хүлээн авч эхэллээ

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж, өргөдөл хүлээн авч эхэллээ. Хэрхэн өргөдөл гаргах талаар дараах цахим хуудсаас авна уу: Australia Awards website . Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

 

Хүний Эрхийн өдөрт

2016 оны 12 дугаар сарын 10-ны энэ өдөр бид Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Эдүгээгээс 68 жилийн өмнөх энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж байсан юм.

 

Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа

11 дүгээр сарын 25-ны Баасан гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Жон Лангтри нар Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа.

 

Бичил төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2016 оны 11 дүгээр сарын 17-ны Пүрэв гаригт Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Жон Лангтри, Австралийн ЗГ-аас санхүүжүүлдэг бичил төслийн  хөтөлбөрт шалгарсан Монголын 10 байгууллагын тэргүүн төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

 

"Бичил төслийн хөтөлбөр 2016"-д шалгарсан төслүүд

2016-2017 оны Австралийн ЗГ-ын "Бичил төслийн хөтөлбөр"-т нийт 120 төслийн санал хүлээн авснаас 10-ыг шалгаруулан, санхүүжүүлж байна.  Шалгарсан байгууллага, төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Австралийн Засгийн газрын тэтгэлгийг сэргээх боломжтой гэлээ

2016 оны 11 дүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.

 

"Мелбүрн Кап"  Монголд

2016 оны 11 дүгээр сарын 1-ний Мягмар гарагт Монгол дахь Австралийн ЭСЯ “Melbourne Cup” уралдаан үзэх арга хэмжээг Монголд анх удаа зохион байгууллаа. Melbourne Cup нь Австралид жил бүр болдог, Монгол наадамтай төстэй хурдан морины уралдаан юм.

 

Австрали оюутнууд Монголд судалгаа хийнэ

Австралийн Засгийн газрын санхүүжүүлдэг боловсролын томоохон хөтөлбөрүүдийн нэг “Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн 35 оюутан Монголд ирнэ. 

 

Австралид төгссөн Монголчуудыг хүлээн авч уулзлаа

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр УИХ, ЗГ-ын агентлаг, төрийн болон хувийн секторыг төлөөлсөн зуу гаруй монголчууд нэг дор цуглаж байна. Тэднийг нэгтгэж байгаа зүйл нь тэд бол Австралид сурсан монголчууд юм.

 

Австрали эмч нар Монгол хүүхдүүдэд мэс засал хийнэ 

Австрали эмч нар 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Мөрөн хот дахь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, 22-ноос 25-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт ажиллана.

 

Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайд ноён Жон Лангтри Монгол улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдоржид  Итгэмжлэх жуух бичгээ  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн барилаа.